Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгийн талаар өөрийн цахим хуудастай ийнхүү бичжээ.
Н.УЧРАЛ "Оюу толгойн ногдол ашгийн орлогыг юунд зарцуулах тухай санал асуулгад одоогоор 105 мянга орчим иргэн санал өгсөн. Үүнээс:
- 57 хувь нь Хуримтлалын сандаа хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулъя
- 27 хувь нь Хуримтлалын сандаа хийж хадгалъя
- Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуултад 50.5 хувь нь эрчим хүчний салбарыг сонгосон
- Тиймээс иргэд олон нийтийнхээ саналыг үндэслээд Оюу толгойн ногдол ашгийг захиран зарцуулахтай холбоотой хуулиа татаж авч байна
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу ногдол ашиг Хуримтлалын санд шилжиж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулна" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна