“Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын пара пауэрлифтингийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ.
“Рио 2016” паралипын наадмын хүрэл, “Токио 2020” паралимпын наадмын алт, “Парис-2024” паралимпын наадмын мөнгө, Дэлхийн хошой, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Азийн пара наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд эхний өргөлтөөр 231 кг , 2 дахь өргөлтөөр 236 кг, сүүлийн өргөлтөөр 246 кг шахаж аварга болов.



Түүний жинд Ираны тамирчин Гарибшахи Алиакбар 245 кг шахалтаар мөнгө, БНХАУ-ын Лиу Жиан 227, 229, 231 кг шахаж хүрэл медалийн эзэн болжээ.
Ийнхүү Э.Содномпилжээ Азийн пара наадмаас 2 алт, 2 мөнгөн медальтай болж байна.
Монголын баг "Айчи Нагояа 2026" Азийн наадмаас 4 алт, 2 мөнгө, 1 хүртэл медаль хүртээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна