Ордуудын энэ долоо хоногийн /2026.10.12-10.18/ өрнийн зурхайг танилцуулж байна.
Хонины орд
Энэ долоо хоногт Хониныхон бие даасан, хараат бус байх хүсэл эрмэлзэлтэй байна. Гэхдээ эрх чөлөө, бие даасан байдлаа хамгаалах гэсэн оролдлого тань ажил хэрэгт саад болохоос болгоомжлоорой. Ажил хэрэгт хувийн бардам зангаа хангахаас илүүтэйгээр баг, хамт олны хамтын хөдөлмөрийн эцсийн үр дүн чухал хэвээр байх болно.
Энэ долоо хоногийн од эрхсийн байрлал гэнэтийн үйл явдал, санаанд оромгүй өөрчлөлт гарах төлөвгүйг илтгэж байна. Иймээс тайван, зохицол гармони бүхий энэ үеийг төрөлхийн авьяас чадвараа хөгжүүлэх, бусдад таниулах, өөрийн давуу талаа идэвхтэй ашиглахад зориулах нь зүйтэй.
Хувийн амьдрал, харилцааны хувьд өөрийн зөв гэдгийг бусдад нотлох, хэн нэгнийг ятгах шаардлага гарахгүй. Ойр дотнын хүмүүс тань харилцан ярилцах, шинэ санаа бодлоо хуваалцах, хэлэлцэхэд нээлттэй байх болно.
Хэрэв энэ долоо хоногт эд хөрөнгө, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэх шаардлага гарвал мэргэжлийн хүний зөвлөгөөг авах нь зүйтэй. Учир нь сэтгэл хөдлөлдөө автан, яаран гаргасан шийдвэр эрсдэл дагуулж болзошгүй.
Үхрийн орд
Үхрийнхэн энэ долоо хоногт ээдрээтэй, ойлгомжгүй байсан нэгэн асуудлын учрыг олж, тодорхой болгож чадна. Гэхдээ тухайн асуудлын учир шалтгааныг тодруулснаар гарсан үр дүндээ бүрэн сэтгэл хангалуун байна гэсэн баталгаа байхгүй. Олон зүйлийг дахин нягталж, засаж залруулах, сайжруулах шаардлага гарч болзошгүй.
Долоо хоногийн эхээр бага зэрэг гуниглах, сэтгэл санаагаар унах хандлага ажиглагдаж мэднэ. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, ялалтаа эргэн санаж, өөрийгөө зоригжуулан, ирээдүйгээ итгэл найдвараар харж чадвал сэтгэл санааны таагүй байдлаасаа хурдан ангижрах болно.
Хувийн амьдрал, хайр дурлалын харилцааны хувьд энэ долоо хоногт бүх зүйл ердийн хэмнэлээрээ өрнөнө.
Ганц бие хүмүүс хүсвэл өөрийн сонирхож, сэтгэл татагдаж явдаг хүнийхээ анхаарлыг өөртөө хандуулж чадна.
Харин гэр бүлтэй, хосын харилцаатай Үхэр ордныхон өөрийн нэр төр, бардам зангаа өргөж, бусдын анхаарлыг татахыг хэт хичээвэл хайртай хүнийхээ хардалтыг өдөөх эрсдэлтэй. Тиймээс харилцаандаа итгэлцэл, харилцан хүндэтгэлийг эрхэмлэх нь зүйтэй.
Ихрийн орд
Энэ долоо хоногт Ихрийнхний эрч хүч, амьдралын идэвх сэргэж, урам зориг нэмэгдэхийг мэдэрнэ. Төлөвлөж байсан зүйлсээ бодит ажил хэрэг болгож, идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд нэн тохиромжтой үе ирж байна. Хэрэв таны гол зорилго гэр орон, ахуйн амьдралтай холбоотой тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаа бол эхлүүлсэн ажил бүр тань гайхалтай үр дүнд хүрэх төлөвтэй.
Хувийн амьдрал, харилцааны хувьд ч үнэт цагаа дэмий үрэхгүй байхыг зурхайд зөвлөжээ. Долоо хоногийн хоёрдугаар хагаст хэн нь таны жинхэнэ найз, харин хэн нь зөвхөн таны итгэлцлийг ашиглаж байсныг ойлгож мэдэх болно.
Гэхдээ үүнд сэтгэлээр унах хэрэггүй. Таагүй харилцаагаа таслан зогсоосноор та амьдралдаа өөрт тань илүү тохирох, үнэнч шударга, хүн чанартай нэгнийг угтан авах орон зайг бий болгож байгаа хэрэг юм.
Мэлхийн орд
Мэлхийнхний тайван, тэнцвэртэй, аливаад уужуу хандах чадвар энэ долоо хоногт бусдын магтаалыг хүртэхээр байна. Энэ хугацаанд таны учрыг нь олж, шийдвэрлэж чадахгүй асуудал гэж бараг үгүй. Од эрхсийн байрлалаас үзвэл хамаатан садан, хамт олон эсвэл хөршүүдийн хооронд үүссэн санал зөрөлдөөн, үл ойлголцлыг намжааж, эв зүйг олох шаардлага гарч болзошгүй.
Санхүү, мөнгө хөрөнгийн хувьд долоо хоногийн сүүлчээр эрхэм Мэлхий ордныхон та бүхэн худалдан авах хүсэл сонирхлоо бага зэрэг хязгаарлахыг зөвлөж байна. Авахыг хүсэж байсан эд зүйлсийнхээ илүү хямд, төсөвтөө тохирсон хувилбаруудыг судалж үзээрэй. Мөн цахим худалдааны дэлгүүрүүдийн мэргэжилтэн, зөвлөхүүдээс зөвлөгөө авахаас татгалзах хэрэггүй. Хувийн амьдрал, харилцааны хувьд амралтын өдрүүдээр таны хүүхэд насны танил, хуучны найз нөхдийн хэн нэгэн эргэн холбоо барьж, өөрийгөө сануулж магадгүй. Ням гараг сэтгэлд дулаахан, таатай дурсамж үлдээсэн сайхан өдөр байх төлөвтэй.
Арслангийн орд
Энэ долоо хоног Арслангийнхны хувьд таатай, тайван өнгөрөх төлөвтэй байна. Онцгой хүндрэл бэрхшээл, санаа зовоох асуудал гарахгүй ч сонирхолтой, гэнэтийн үйл явдал ч төдийлөн тохиохгүй бололтой.
Од гараг та бүхнийг энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлж, өөр дээрээ ажиллахыг зөвлөж байна. Шинэ зүйл сурч мэдэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гадаад төрх болон дотоод ертөнцөө хөгжүүлэн төлөвшүүлэхэд нэн тохиромжтой үе юм. Харин аливаа чухал шийдвэр гаргахыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах нь зүйтэй.
Хувийн амьдрал, харилцааны хувьд долоо хоногийн сүүлчээр бусадтай ярилцахдаа санаа бодлоо дутуу илэрхийлэх, ойлгомжгүй зүйл үлдээхээс зайлсхийх хэрэгтэй. Аливаа үгийг хэлэхээсээ өмнө сайтар тунгаан бодож, хэлэх гэсэн санаагаа дотроо нэг цэгцлээд илэрхийлэхийг хичээгээрэй.
Мөн энэ хугацаанд бусдад хэт амархан итгэж, хэлсэн бүхнийг нь үнэн гэж хүлээн авахаас болгоомжлохыг зурхайд анхааруулжээ. Учир нь хэн нэгэн болж буй үйл явдлыг өөртөө ашигтай байдлаар тайлбарлан харуулж, таныг бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр ойлгоход саад учруулахыг оролдож болзошгүй. Тиймээс аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж, бодит байдлыг олон талаас нь нягтлан үзэх нь чухал юм.
Охины орд
Энэ долоо хоногийн од эрхсийн байрлал Охиныхонд хайр дурлалын харилцаагаа шинэ шатанд гаргах, ажил хэргийн түншлэл бий болгох, мөн санхүүгийн байдал, амьжиргаагаа сайжруулах шинэ арга замыг эрэлхийлэхэд таатай нөлөө үзүүлэхээр байна.
Та бүхэн энэ хугацаанд хий хоосон мөрөөдөл, бодит бус төсөөлөлд үнэт цагаа үрэхийн оронд тодорхой зорилго тавьж, бодит ажил хэрэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Учир нь шийдэмгий алхам хийж, зорьсон зүйлээ хэрэгжүүлэх ийм таатай боломж тэр бүр тохиодоггүй.
Хувийн амьдрал, хайр дурлалын харилцааны хувьд долоо хоногийн хоёрдугаар хагаст ганц бие охиныхон саяхан танилцсан нэгэн хүнтэй харилцаагаа цаашид үргэлжлүүлэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргах шаардлагатай болно.
Харин гэр бүлтэй хүмүүс хань ижилтэйгээ харилцах арга барилаа өөрчлөх, харилцаандаа шинэ хандлага төлөвшүүлэх талаар бодож эхэлнэ. Учир нь өмнө нь баримталж ирсэн арга барил хүссэн үр дүнгээ өгөхгүй байгаа тул харилцан ойлголцлыг сайжруулах өөр арга зам эрэлхийлэх хэрэгтэй болжээ.
Жинлүүрийн орд
Жинлүүрийнхэн төлөвлөсөн ажил хэрэг, зорилгоо бодит амьдралд хэрэгжүүлэхэд таатай. Ямар нөхцөл байдал таны талд үйлчилж, аль нь өөрчлөлт, засвар шаардлагатай байгааг сайтар дүгнэн шинжлээрэй.
Та бүхэн аливаа хэлэлцээ, тохиролцооны явцад нөгөө тал өөртөө илүү ашигтай нөхцөл бүрдүүлэхийг оролдвол гайхах хэрэггүй. Гэхдээ та ч гэсэн өөрт ногдох ашигтай боломж, үр өгөөжөөс татгалзах шаардлагагүй. Өөрийн байр суурь, эрх ашгийг хамгаалж, үндэслэлтэй, үнэмшилтэй баримт нотолгоонд тулгуурлан үзэл бодлоо илэрхийлэх нь чухал юм.
Хувийн амьдрал, хайр дурлалын харилцааны хувьд харилцаагаа шинэ шатанд гаргах, түүнд шинэлэг уур амьсгал оруулахыг зурхайд зөвлөж байна. Таны хүсэл тэмүүлэл биелж, сэтгэлд нийцсэн үр дүнд хүрэх бүрэн боломжтой.
Мөн амьдралынхаа гол чухал салбаруудад шинэ санаа, шинэлэг хандлагыг хүлээн авч, аливаа үйл явдлыг хэвшмэл бус өнцгөөс харахыг хичээгээрэй. Өмнө нь анзаарч байгаагүй боломжуудыг олж харах, өөрчлөлт шинэчлэл хийхэд энэ долоо хоног таатай байх төлөвтэй.
Хилэнцийн орд
Энэ долоо хоногт Хилэнцийнхний хувьд нөхцөл байдал тун таатайгаар өрнөх төлөвтэй байна. Өмнө нь хэрэгжүүлэх боломжгүй мэт санагдаж байсан зорилго, төлөвлөгөө хүртэл бодит биеллээ олох боломжтой. Олсон амжилтаа бататгаж, хүрсэн түвшиндээ зогсолгүй цааш тэмүүлээрэй.
Олон ажлыг нэгэн зэрэг амжуулж, завгүй хэмнэлээр амьдрах амаргүй. Гэвч нэг ажлаас нөгөөд завсарлагагүй шилжин, олон талын үүрэг хариуцлагыг зэрэг гүйцэтгэж буй энэ хичээл зүтгэл тань илүү сайхан ирээдүйн үндэс суурийг тавьж байна.
Амралт, сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд долоо хоногийн сүүлчээр алжаал ядаргаагаа тайлж, амрах боломж гарна. Од эрхсийн зүгээс энэ хугацаанд мэдээллийн тасралтгүй урсгалаас түр хугацаанд бүрэн эсвэл хэсэгчлэн холдохыг зөвлөж байна. Өөрийн дотоод ертөнцөө эргэцүүлэн тунгааж, бясалгал хийж, дуртай хобби, сонирхолдоо цаг гаргаарай. Мөн хайртай гэрийн тэжээвэр амьтантайгаа цагийг өнгөрөөж, тоглож наадах нь бие махбодын болон сэтгэл санааны тэнцвэрээ сэргээж, тайвшрахад тустай байх болно.
Нумын орд
Энэ долоо хоногт Нумынхны үйл явдал удаан, нэгэн хэвийн хэмнэлээр өрнөх төлөвтэй байна. Зарим асуудлын хариу шийдлийг хүлээх хугацаа таны төсөөлж байснаас урт үргэлжилж болзошгүй. Гэхдээ ажил хэрэг түр саатаж, хүлээлт үүсэхийг сөрөг талаас нь бус, харин эерэг боломж гэж харах хэрэгтэй.
Та бүхэн энэ хугацааг аливаа асуудлыг дахин эргэцүүлэн бодож, нухацтай дүгнэх боломж болгон ашиглаарай. Өмнөө тавьсан зорилгоо сайтар шинжлэн үзэх нь зүйтэй. Хэрэв тухайн зорилго хэтэрхий төвөгтэй, эсвэл түүнд хүрэхийн тулд ихээхэн золиос гаргах шаардлагатай бол анхаарлаа өөр зүйлд хандуулах талаар бодож үзэхэд илүүдэхгүй.
Хувийн амьдрал, хайр дурлалын харилцааны хувьд энэ долоо хоногийн эерэг хандлага нь ойр дотнын хэн нэгэнтэй харилцах харилцаа улам бэхжиж, харилцан ойлголцол сайжрах явдал байх болно. Гэхдээ бүх зүйл төгс зохицолд хүрэхэд хараахан эрт байна.
Иймээс зүгээр сууж, бүх зүйл аяндаа сайжрахыг хүлээх хэрэггүй. Харилцаагаа зөв голдиролд оруулж, хүссэн үр дүнд хүрэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийхийг хичээгээрэй. Харин гэр бүлтэй хүмүүс хань ижлийнхээ хардалт, сэрдэлтийг өдөөж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, харилцаандаа итгэлцэл, ойлголцлыг эрхэмлэх нь зүйтэй.
Матрын орд
Матрынхан энэ долоо хоногт өмнө нь олж авсан амжилт, хүрсэн байр сууриа хамгаалах шаардлагатай нөхцөл байдалд орж болзошгүй. Таны амжилтад хэн ч халдахыг оролдсон бай, өөртөө итгэх итгэл, хүч чадалдаа эргэлзэх хэрэггүй.
Долоо хоногийн дунд үе гэхэд энэ бүхэн танд чухал сургамж өгснийг ойлгох болно. Үүний үр дүнд та өөрийн зан чанарын нэгэн сөрөг талыг, тухайлбал хэт тайвширч, амжилтдаа эрдэн назгайрах хандлагаа даван туулж чадна.
Хувийн амьдрал, хайр дурлалын харилцааны хувьд иймэрхүү тэмцэл, зөрчилдөөн гарахгүй. Харин ч од эрхсийн байрлал Матрынхны хайр сэтгэлээ илэрхийлэх, романтик алхам хийх аливаа оролдлогыг дэмжихээр байна. Бусдад бага зэрэг гэнэн, эсвэл хөгжилтэй, инээдтэй хүн мэт харагдахаас бүү эмээгээрэй. Сэтгэл хөдлөл, хайр халамжаа илэн далангүй илэрхийлэх нь таны харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ.
Та бүхний хувьд чин сэтгэл, үнэнч шударга байдал нь хүрэхэд бэрх, бараг бүтэшгүй мэт санагдаж байсан хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэх хүчирхэг хэрэгсэл болж чадна.
Хумхын орд
Энэ долоо хоногт Хумх ордныхон ойр дотнын хэн нэгэнтэй тогтоосон харилцаанд өөрчлөлт гарч байгааг анзаарах болно. Од эрхсийн байрлалаас үзвэл үйл явдал хоёр янзаар өрнөх магадлалтай байна.
Нэгдүгээрт, өмнө нь тантай санал зөрөлдөж, сөргөлдөж байсан хүн эвлэрэх, харилцан ойлголцох санал тавьж, хэлэлцээний ширээний ард суухыг хүсэж магадгүй. Ийм боломж гарвал түүнийг алдалгүй, харилцаагаа сэргээхэд идэвхтэй ашиглах нь зүйтэй.Хоёрдугаарт, сүүлийн үед болсон үйл явдлуудын улмаас тухайн хүнтэй тогтоосон харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болж, нэгэнт утга учраа алдсаныг та ойлгож мэдэрч болзошгүй.
Эрүүл мэнд, эрч хүч, амралтын хувьд долоо хоногийн хоёрдугаар хагаст бие махбодын эрч хүч, ажиллах чадвар өндөр байх төлөвтэй. Тиймээс гэр оронтой холбоотой нэлээд төвөгтэй, хүч хөдөлмөр шаардсан ажил эхлүүлэх, эсвэл биеийн тамирын дасгал сургуулилтад хамрагдахаас бүү эмээгээрэй. Ядарч сульдахаас хэт болгоомжлох шаардлагагүй. Мөн сөрөг, таагүй мэдээ мэдээллийн урсгалаас өөрийгөө аль болох хол байлгавал биеийн болон сэтгэл санааны байдал улам сайжрах болно. Сэтгэлийн амар амгалан, дотоод зохицол, тайван байдал нь стрессээс өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга юм.
Загасны орд
Загасныхан энэ долоо хоногт сэтгэл гомдох, урам хугарах зарим нөхцөл байдалтай тулгарахаас зайлсхийхэд амаргүй байх төлөвтэй.
Гэхдээ бусдыг яаран дүгнэж, хэн нэгэнд сөрөг үнэлэлт дүгнэлт өгөхөөс болгоомжлоорой. Өнөөдөр хэлсэн үгээрээ таны сэтгэлийг эмзэглүүлсэн хүн тун удалгүй танд үнэ цэнтэй тус хүргэж ч мэднэ. Иймээс аливаад уужуу, гүн ухаанч, хүнлэг энэрэнгүй хандахыг хичээгээрэй. Зурхайд харилцаа холбоо, хайр сэтгэл, санхүү мөнгө, гэр ахуйн асуудал гээд амьдралын бүхий л хүрээнд хэт туйлширсан хандлага, огцом шийдвэрээс зайлсхийхийг зөвлөж байна.
Ажил хэрэг, хувийн амьдралын хувьд долоо хоногийн хоёрдугаар хагаст итгэл найдвар төрүүлсэн мэдээ мэдээлэл, сэтгэлд таатай үйл явдлууд ар араасаа тохиох төлөвтэй.
Магадгүй эдгээр үйл явдлын цар хүрээ, үр дүн та бүхний өндөр хүсэл тэмүүлэл, хүлээлтийг бүрэн хангаж чадахгүй байж болох юм. Гэхдээ хамгийн чухал нь эдгээр жижиг ахиц дэвшил ирээдүйн томоохон амжилт, ялалтын бат бөх суурийг тавих эхний алхам болно.
Долоо хоногийн сүүлчээр өөрийн найдвартай хамтрагч, холбоотон гэж үздэг хүмүүстэйгээ харилцахдаа илүү эелдэг, ухаалаг, хүндэтгэлтэй хандахыг хичээгээрэй. Тэдний сэтгэл санаа, байр суурийг ойлгож, үг үйлдэлдээ бага зэрэг илүү анхааралтай байх нь харилцаагаа бэхжүүлэхэд тустай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна