Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар олон улсын олимпиадад амжилттай оролцож, эх орон, нийслэлийнхээ нэрийг дэлхийн түвшинд гаргасан сурагчдад баяр хүргэж, шагнал гардууллаа.
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн есөн дүүргийн 29995 суралцагч 14 судлагдахуунаар дүүргийн төрөлжсөн олимпиадад мэдлэг, ур чадвараа сорин оролцсон байна.
Улс, нийслэлийн төрөлжсөн олимпиадаас шалгарсан шилдэг суралцагчид олон улсын төрөлжсөн олимпиадад эх орноо төлөөлөн оролцож, нэг алт, найман мөнгө, 10 хүрэл медаль, хоёр тусгай байрт шалгарчээ. Ингээд олон улсын тавцанд бахдам амжилт үзүүлсэн нийт 21 сурагчид баяр хүргэж, амжилт хүслээ.
















Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна