ЭЗБХ: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Admin
Өчигдөр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, инфляцыг тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг онцоллоо.

Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг өдөөж буй хүчин зүйлсийг бууруулах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, банкны салбарын засаглал болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих арга хэмжээг тусгаад байна. Түүнчлэн Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, өөрийн хөрөнгийг нөхөх зорилгоор Засгийн газрын дунд, урт хугацаат тусгай үнэт цаасыг жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээгээр гаргах зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ. Энэ нь төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлж, мөнгөний бодлогыг үндсэн зорилтынх нь хүрээнд үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Мөн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, төв банкны үндсэн чиг үүрэгтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх санхүүгийн нэгдсэн цахим орчныг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд инфляц, төсөв болон мөнгөний бодлогын уялдаа, ипотекийн зээлийн санхүүжилт, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Санал хураалтад оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 10 цагийн өмнө
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 11 цагийн өмнө
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 16 цагийн өмнө
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 18 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭСЭН БУЗАР САНААРХАЛД ЦЭГ ТАВ… Өчигдөр
ЭЗБХ: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ Өчигдөр
ЭЗБХ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙ… Өчигдөр
ТӨВ, СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРН… Өчигдөр
Ц.САНДАГ-ОЧИР РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ… 2026/11/18
ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙ… 2026/11/18
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 6-8 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/18
АРИАНА ГРАНДЕ ГРЭММИЙН 4 НОМИНАЦИД НЭР ДЭВШСЭНДЭЭ СЭТГЭЛ НЬ ХӨДӨЛЖ, НУ… 2026/11/17
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛ БҮРИЙН ЦААНА ИРГЭДИЙН ЦӨХӨРСӨН ИТГЭЛ БИЙ. ҮҮНИЙГ ШИЙ… 2026/11/17
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АЖЛАА БҮРМӨСӨН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ҮҮ, ЭСВЭЛ ТҮР ЭЗГҮЙ ГЭЖ ҮЗЭХ… 2026/11/17
ТӨВ БАНКААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУ… 2026/11/17
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10