АРИАНА ГРАНДЕ ГРЭММИЙН 4 НОМИНАЦИД НЭР ДЭВШСЭНДЭЭ СЭТГЭЛ НЬ ХӨДӨЛЖ, НУЛИМС УНАГАЖЭЭ

Admin
8 цагийн өмнө

Супер од Ариана Гранде Грэммийн шагналд дахин нэр дэвшсэндээ сэтгэл нь хөдөлж, баярласан сэтгэгдлээ хуваалцжээ.

Арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт АНУ-ын Дуу бичлэгийн академиас 2027 оны Грэммийн шагналд нэр дэвшигчдийг зарласны дараахан дуучин бүсгүй Instagram хуудсандаа сэтгэл догдлуулсан зурвас нийтэлсэн байна.

Тэрбээр удахгүй болох Грэммийн шагнал гардуулах ёслолын дөрвөн төрөлд нэр дэвшжээ. Үүнд түүний хамгийн сүүлд гаргасан Petal цомог болон 2025 оны кино урлагийн томоохон бүтээл Wicked: For Good мюзикл кинонд зориулан дуулсан бүтээлүүд багтсан байна.

Гранде "Сайн байцгаана уу, өдрийн мэнд! Би уйлж байна аа!!!!!!!!!!! Petal!!!!!!!!!!! Сэтгэл минь үнэхээр их хөдөлж, яг одоо юу хэлэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ одоохондоо ердөө л... миний хайртай Petal цомог болон Hate That I Made You Love Me дууг ийнхүү үнэлж, хүлээн зөвшөөрсөн Грэммийн шагналын хамт олонд маш их, үнэхээр их баярлалаа...” хэмээн эхлүүлжээ.

Ариана Гранде дараах дөрвөн төрөлд нэр дэвшсэн байна.

  1. Оны шилдэг дуу (Song of the Year) — Hate That I Made You Love Me

  2. Шилдэг дууны видео (Best Music Video) — Hate That I Made You Love Me

  3. Шилдэг поп дууны цомог (Best Pop Vocal Album) — Petal

  4. Шилдэг поп хослол буюу хамтлагийн тоглолт (Best Pop Duo/Group Performance) — Синтия Эривотой хамтран дуулсан Wicked: For Good киноны For Good дуу.

Hate That I Made You Love Me дуу өнгөрсөн тавдугаар сард гарч, Billboard Hot 100 жагсаалтын тэргүүн байрт бичигдсэн юм. Уг дуу нь долдугаар сард худалдаанд гарч, Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн Petal цомгийн гол сингл болжээ.

Гранде цааш нь “Би энэ уран бүтээлээрээ үнэхээр, үгээр илэрхийлэхийн аргагүй их бахархаж байна. Ийм өндөр үнэлгээ хүртэнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн бичсэн байна.

Үүний дараа тэрбээр өөртэй нь хамтран ажилласан хөгжмийн продюсер Илья Салманзаде болон Макс Мартин нарт талархал илэрхийлжээ.

“Та хоёр бол үнэхээр гайхалтай хүмүүс. Өнгөрсөн 12 жилийн турш та хоёртой хамтран уран бүтээл туурвиж, олон шинэ чиглэлд өсөж хөгжиж, хамтдаа шинэ навч соёолуулж ирсэн хором мөч бүр надад аз жаргал бэлэглэсэн. Уран бүтээлчийн хувьд шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүллийг минь дэмжиж, дуу зохиогч, продюсерийн хувьд намайг үргэлж урамшуулж, итгэл хүлээлгэдэгт баярлалаа. Та хоёр бүх талаараа хамгийн шилдэг нь” гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ ГРЭММИЙН 4 НОМИНАЦИД НЭР ДЭВШСЭНДЭЭ СЭТГЭЛ НЬ ХӨДӨЛЖ, НУ… 8 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛ БҮРИЙН ЦААНА ИРГЭДИЙН ЦӨХӨРСӨН ИТГЭЛ БИЙ. ҮҮНИЙГ ШИЙ… 10 цагийн өмнө
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 12 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ АЖЛАА БҮРМӨСӨН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ҮҮ, ЭСВЭЛ ТҮР ЭЗГҮЙ ГЭЖ ҮЗЭХ… 15 цагийн өмнө
ТӨВ БАНКААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУ… 16 цагийн өмнө
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 17 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ 17 цагийн өмнө
ГАРДАН ТУЛААНЫ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЭВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 5-7 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/15
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 2026/11/14
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 2026/11/14
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/14
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 12 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09