Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр /2026.11.14/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
11-р сарын 14-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Булганы зарим, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Өвөрхангай, Сүхбаатарын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр -6...-11 граудс, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 7 градусаар хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 7 градусаар хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 7 градусаар хүйтэрч -4...-6 градус хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 15-наас 2026 оны 11-р сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх сумдын нутгаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завхан, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм, 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангай, Төв, Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөлийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Завхан, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар, 17-нд Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна