Инфляцын түвшин 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь байсан бол 2026 оны 10 дугаар сард 13.4 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар өссөн байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар тус тус нөлөөлсөн байна
Инфляцын түвшин 2026 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь гарсны 5.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 2.8 нэгж хувь нь тээврийн бүлэг, 1.2 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 1.1 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 19.8 хувь, үүнээс согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 16.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 17.7 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.1 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 10 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна