САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

Admin
8 цагийн өмнө

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, хууль санаачлагчид хамтран “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төслийг олон талын оролцоотойгоор хэлэлцүүлэх зорилгоор ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Даатгалын холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт болон санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Мандхай удирдан, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны  удирдлагууд болон холбогдох салбарын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Оролцогчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалт, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал, зөвлөмжөө илэрхийлэв. 

Хуулийн төсөл нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас болон бусад зохицуулалттай санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, мэдээллийг ил тод, ойлгомжтой болгох, хэрэглэгчдэд шударга, тэгш үйлчлэх зарчмыг бэхжүүлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. 

 

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, хуулийн төслийн зохицуулалтыг салбарын онцлог, хэрэгжилтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгох ажилд тусгана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 8 цагийн өмнө
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 14 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛД 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭ… 15 цагийн өмнө
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 15 цагийн өмнө
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ … 19 цагийн өмнө
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 21 цагийн өмнө
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 21 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ Өчигдөр
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … Өчигдөр
ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНА… Өчигдөр
СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЦАЛИНГИЙН ӨСӨЛТИЙН ЦААНА БОДИТ ХЭРЭГЦЭЭ, ҮР АШИГ БАЙГ… Өчигдөр
З.ГАНЗОРИГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
ИРЭХ САРЫН 1-НЭЭС ОЛГОЖ ЭХЛЭХ СУУРЬ ТЭТГЭВРИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭ 224 МЯНГА… 2026/10/26
ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25