“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой “Санхүүгийн боловсрол” өдөрлөгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо хамтран өнөөдөр /2026.10. 23/ зохион байгуулжээ
Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагч, нийгмийн ажилтнууд оролцож, санхүүгийн боловсролын талаарх мэдлэгээ бататган, хуримтлалын ач холбогдол, мөнгөө зөв удирдах дадлын талаар мэдээлэл авсан байна.



Арга хэмжээний үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар сурагчдад хандан, санхүүгийн боловсролыг бага наснаасаа эзэмшиж, орлого, зарлагаа зөв төлөвлөж, ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд одоогоос тогтмол хуримтлал үүсгэж хэвших нь ямар ач холбогдолтой болохыг онцолсон байна. 
Мөн Монголбанкнаас сурагчдын санхүүгийн мэдлэгийг сорих зорилгоор Kahoot асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ нь оролцогчдын санхүүгийн мэдлэгийг бататган, санхүүгийн зөв шийдвэр гаргах талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэгддэг.



Өдөрлөгийн хүрээнд сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардуулсан нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, санхүүгийн зөв дадлыг дэмжихэд чиглэсэн онцлох үйл ажиллагааны нэг байдаг. Монголбанк нь иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, шаардлагатай мэдлэг, мэдээллийг түгээх, хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргах чадварыг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг тогтмол, тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна