Паралимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав Японд болж буй Азийн V пара наадмын таеквондогийн төрөлд алтан медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-ын жинд найман тамирчин өрсөлдөхөд У.Сүрэнжав шөвгийн наймд Индонезийн Риа Юлиантаг 15:0, 13:1-ээр илүүрхсэн бол хагас шигшээд БНХАУ-ын Шиан Шаог 2:0, 6:6-гаар ялж, шигшээд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0-ээр ялснаар Азийн наадмын аварга болов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна