Дуучин Т.Солонго ярилцлага өгөх үеэрээ "Эмоушн" хамтлагийн талаар ярьсан.
Үүнтэй холбоотойгоор дуучин И.Мишээл "Тэр хүмүүсийн дарамт, хүчирхийллээс үлдсэн сэтгэл зүйн гэмтэл, айдсаас гарч, эдгэрч, хэвийн болох амаргүй байгаа. Яагаад ч юм өргөс авсан мэт хурдан хэвийн болдоггүй л юм байна. Ахин хэн нэгэнд тийм зүйлс битгий тохиогоосой гэж залбирахаас өөр яах билээ. Яагаад гэвэл муу муухай зүйлс хаалттай хаалганы цаана болсоор байдгийг та бид хамгийн сайн мэднэ.
Бүх зүйлийг төгсгөе гэдэг муухай бодол байнга толгойд эргэлддэг байсан хамгийн хүнд үед намайг маш сайн ойлгож, ярилцаж, бүх зүйлд ухаалгаар хандаж, шийдвэр гаргахад тусалсан хүмүүсийн нэг бол та. Их талархаж явдаг юм шүү, эгч ээ.
Таны үзэсгэлэн гоо улам л төгөлдөр болоод дуу хоолой нь тансаг, гайхмаар байдаг шүү! Дуунуудыг нь тэсэн ядан хүлээж байгаа ямар их хүмүүс байна вэ? Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна