С.АМГАЛАН: ХҮҮХЭД АСРАХЫН ДАРГА БОЛООД ГАЙХСАН ЗҮЙЛҮҮД...


Хүүхэд залуучуудын цогцолборын дарга С.Амгалан тус газрын дарга болоод гайхсан зүйлүүд, хүүхдүүдтэй хандах хандлагын талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. Манайд зөвхөн Хүүхэд асрах газарт гэлгүй бусад байгууллагад ч анхаармаар зүйл олон дурдагдсан байна. 

С.Амгалан "ХҮҮХЭД АСРАХЫН ДАРГА БОЛООД ГАЙХСАН ЗҮЙЛҮҮД...

Ажлаа анх аваад хүүхдүүдтэйгээ танилцаваа. Тэгсэн баахан хүүхдүүдийг жагсаагаад аваад ирдийм даа. Тэгснээ соёлын танхимд оруулаад нийтээр нь тангараг уншуулаад. Нэг багш нь гараа зүрхэндээ барьж байгаад уншиж байна аа. Томоотой бна, эх оронч хүн болно нтр гээд. За яахав тэгээд танилцаад дууссан. Буцаагаад жагсаагаад аваад явцан. Дараа нь надад хүүхдүүдийн өдрийн дэглэм, дотоод журам гээд танилцуулсан. Надад юу бодогдсон гэхээр энэ хүүхдүүд яагаад ижилхэн цагт унтаж, ижилхэн цагт босож , ижилхэн цагт амарч, ижилхэн хоол иддэг юм бэ гэж. Би хаана ирчихвээ, хорих ангийн дарга болчив уу гэж хальт бодогдсон шүү.

Хэд хоноод байтал коридорт хүүхдүүд шуугилдаад удаа ч үгүй маани дүнгэнүүлээд уналаа. Очоод хартал гаднаас буяны зэд ирсэн юм байна. Багш нь за хүүхдүүдээ гээд хоороор нь маани уншуулж байна шүү. Үнэхээр гайхсан. Талийгаач тэрний тэрэнд гээд. Лам аятай...

Бас нэг жишээ зусланд гараад хүүхдүүд оройн тойргоо хийгээд унтахын өмнө бүгдээрээ том түмпэнд оочерлоод байх юм. Орой бүр. Гамбир тараадаг юм байна. Хүүхдүүд өлсдөг учраас орой бүр гамбир өгдөг гэж надад тайлбарласан. Хэчнээн ч жил ингэж үргэлжилсэн юм бүү мэд. Хөөрхий дөө гамбир тэвэрсэн хүүхдүүд. Сүү тараг, жимсхэн өгч болоогүй юм байх даа.

Хүүхдүүдээ орой бүр жагсааж тоолно. Аягүй хэцүү. Хэдхэн хүүхдийг өрөө, өрөөгөөр нь яваад тоолчих ухаангүй. Унтаж байхад нь л муухай бүрээ орилуулаад оройн тоондоо. Тамтай.

Дараагийн гайхсан зүйл. Хүүхдүүдэд бүжгийн сургалт орж байнаа. Ашгүй , яасан аятайхан юм гээд очоод сонирхтол юу вэ. Жоохоон жоохон юмнуудад задгай цагаан зааж байхын. Хөгжим хангинаад л...Хүүхдүүд K pop, орчин үеийн бүжиг сонирхдог биш билүү.

Ахиад л гайхсан нь. Хүүхдийн баярын тоглолтын бэлтгэл. Дуу хуур, бүжигт бэлдээд хөөрхөөн, хөөрхөн. Даанч дуулж байгаа дуу нь зүрх зүсэм. Ээжийгээ санасан, үгүйлсэн дуу. Хөөрхөн хүүхдийн сэтгэл сэргээсэн дуунууд байдаг даа. Яагаад ийм сонголт !!!

Гайхшрал дуусахгүй ээ. Их олон. Нэг бүлгийн хүүхэд дэггүйтээд загнуулж байна аа. Тэгсэн бүлгээр нь загнадаг юм байна. Бүгдийг нь зогсоогоод. Би хүүгээ алдаа гаргахад нь 4 хүүхдээ зогсоож байгаад бүгдийг нь хамт зэмлэдэггүй л дээ.

Сул ажлын орон тоо гараад анкетууд ирнэ. Тэгсэн надад ингэж зөвлөж байна. Чанга гар хэрэгтэй байна. Хүүхдүүдийг айлгадаг...Минийхээр бол хүүхдүүдэд зөөлөн, тэдний итгэлийг олж чадах хүн хэрэгтэй бишүү.

Би яахав дээ хүүхэд харахаараа дуугай өнгөрдөггүй юм болохоороо хүүхдүүдтэй буу хална. Тэгсэн байгууллагаар бөөн яриа. Дарга хүүхдүүдээс мэдээлэл аваад байна гэнэ үү ккк. Ойлгоогүй. Бүх зүйл нууц байх ёстой байжээ.

Манай өрөөнд хүүхдүүд орж ирээд ширээн дээрх чихрийг хамна. Өрөөнд байсан хөөрхөн тоглоомуудыг ч нэг нэгээр нь аваад гарна. Харагдсан болгоноо л авдын. Би ч өгчихдөг юм дөө. Ширээн дээрээ аль болох чихэр, жижигхэн тоглоомнууд байлгадаг. Хүүхдүүд орж ирээд хараад бдын. Хэн нэгэн дарга цэргийг дайлах гэж биш шүү. Энэнээс болоод хүүхдүүд маань даргын өрөөгөөр орлоо, яасан замбараагүй юм гээд зэмлүүлнэ. Энэ үнэхээр байж боломгүй. Манайх хэдий төрийн байгууллага ч гэлээ хүүхдийн байгууллага гэдгээ мартаж болохгүй.

Битүү зөвшөөрөл, хатуу хяналт. Бараг бие засахдаа ч хүүхдүүд зөвшөөрөл авч байна шүү. Яаж ийм орчинд хүн тэсэх юм бэ. Тэр тусмаа хүүхдүүд. Эрхээ хамгаалуулах гэж ирсиймүү, эрхээ хязгаарлуулах гэж энд ирсиймүү гэж бодогдсон.

Манайх 18 наснаас дээш залуусын амьдардаг төвтэй цорын ганц байгууллага юм л даа. Насанд хүрсэн хүмүүс амьдардаг гэсэн үг. Тэгсэн энэ залуус хүртэл дэлгүүр хоршоо орохдоо зөвшөөрөл авна, хариуцсан нийгмийн ажилтан нь дагаж явдаг. Аймаар.

Байгууллагын дотоод журам гэж байдаг даа. Уншсан чинь хүн тогтохын аргагүй хатуу чанга. Ингэвэл хална, ингэвэл цалин хасна гээд. Алхах гишгэх боломжгүй шахуу. Энэ албан хаагчдад ээлтэй, урамшууллын заалт алга аа. Байсан ч байж магад, нүдэнд тусах зүйл байгаагүй болоод одоо сайн санахгүй байна. Хариуцлага тооцох тохиолдлуудыг хасаж, урамшуулах заалтууд олноор нэмж санаа амарсан.

Даргын өрөө хамгийн гоё. Шил толь. Өрөөнд байгаа бүх тавилгуудаа багш, хүүхдүүд рүү оруулсан. Одоо манай өрөөнд хурлын том ширээ, шүүгээ, 1ш буйдан л бий.

Өө тэгсэн дарга нь машин унах ёстой юм байна. Хар тэрэг. Хүүхдүүдээ гадагшаа дугуйлан секцэнд хамруулах, эмнэлэгт үзүүлэх гээд гадагшаа явах ажил мундахгүй. Би яахав дээ. Дугуй ажил гэрийн хооронд дугуй унаад, заримдаа гүйгээд. Хүүхдүүд даргын машинд сууж үзээд паа пүү. Сууж үзээгүй юм гэнэ ээ.
Одоо бол хүүхэд багш нар гээд хүссэн хүн бүр ажлын шаардлагаар энэ машиныг ашигладаг.

PC-чин дарга нэр зүүв ээ. Хүүхдүүдтэй ойртох, илүү дотносох санаатай хамт гар утсаар нь тоглохгүй юу. Пи Си тоглохоос өөр юмгүй балай дарга манайд ирж гээд хэсэг яригдаад. Инээдтэй.

Наадам болж хүүхэд багшгүй хөөрцөглөөд. Өө тэгсэн хэчнээн литр айраг, хонины мах, цагаан идээ гээд найр наадам эхэллээ. Дарга , багш нар нь асарт суугаад айргаа уугаад махаа огтлоод дээлээ өмсөөд заларч байна аа. Надад огт таалагдаагүй. Минийхээр бол хүүхдүүдээ асарт суулгаад, багш нар нь хүүхдүүдээ хөгжөөгөөд авьяасаа үзүүлэх ёстой бишүү. Тэгсэн айраг гүзээлээд, мах огтлоод, хэрүүлээ хийгээд, орой нь архидаад дургүй хүрсэн гэж.

Цагаан сар мөн адил. 4ш гулууз, 1 үхрийн мах. Бууз хийдэг юм байна. Мянга мянган бууз. Албан хаагчид цуглаж чимхээд л. Сүртэй сүртэй. Хүн тамлаад зүгээр.

Би тэгсэн энийг нь өөрчлөөд 30кг махаар 1200ш бууз хийгээд цагаан сар болгоцышд


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 1 цагийн өмнө
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 1 цагийн өмнө
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… 6 цагийн өмнө
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР… 6 цагийн өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… Өчигдөр
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 Өчигдөр
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ Өчигдөр
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2026/08/03
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01