АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК

Admin
1 цагийн өмнө

МАН-ын зодоон оргилдоо хүрч, Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа нь  талцлын үргэлжлэл болж, хөнжилдөө хөлөө жийлцэж байна. Харин Ардчилсан нам энэ хооронд хүчээ зузаатган, нөөж байгаа нь илт. Намын дарга нь бүлгийн даргын ажлыг давхар хийх нь зохисгүй гэх шүүмж өрнөхөд АН яг л МАН шиг талцаж, зодоон эхлүүлэх нь гэж харж байлаа. Гэтэл АН-ын дарга О.Цогтгэрэл ажрах ч үгүй бүлгийн даргын суудлаа өгчихлөө. Бүлгийн даргад өрсөлдөгчид ч бие бие рүүгээ хортой сум шидэлгүй, бүлгийн хурлаараа санал хураалтаар асуудлыг шийдчихэв. Эрх баригчид цөөнхийг бүлгийн даргын төлөө хагаралдаж,  баруун солгойгүй байлдана гэж анаж байлаа. Гэтэл байдал өөрөөр эргэв. АН-ын дарга дотооддоо “алалцах” замыг сонгосонгүй. Хэрүүл, тэмцэл хийх нь байтугай, эв аятай өрсөлдөх боломжийг нөхдөдөө  олгочихсон. Бүлгийн даргаа өгөхгүй гэж зууралдсангүй, ханцуй шамлан “Өөрчилье, шинэчилье” аянаа эхлүүлээд 2028 онд нэр дэвшихийг горилж буй залуусын улс төрийн оролцоог сайжруулж, тэр хүртэл залуусаа олонд таниулах ажлаа эрчимжүүлээд явж байна.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаатай хүмүүс  нэр дэвших сонирхлоо илэрхийлж эхэлсэн ч хоорондоо дайтаад байгаа юм алга. МАН тогоон дотроо нүдэлдэхэд АН эсрэгээрээ илүү нягт болж байна. С.Баярцогтыг генсекээрээ тавьчихсан, Б.Түвшинг бүлгийн дарга болгочхоод, ид насны төлөвшил хандлага, боловсролтой залуусаар намын цөмөө бүрдүүлээд ажиллаж байна. Эхийг нь эцээж, тугалыг нь тураасангүй.  Ёстой л  шижигнэсэн баг бүрдсэн байна лээ. Үе үеийн ардчилсан нам инстуцийн түвшиндээ суларсныг сэргээж О.Цогтгэрэл, Баярцогт нар ажиллаж байгаа нь Ардчилсан намын ирээдүй өнгөтэй байгааг илтгэнэ. Нөгөө талаасаа 126 кандидатаас  өнөөгийн 42-оо хасвал  цоо шинэ 84-ийг   нэмж сойх шаардлага ч бий. АН фракцуудынхаа зодооныг ч шийдэж чадсан байна. Төлөөллийн байгууллагынхаа тоог ч нэмэх сурагтай. Ингээд нягтарвал ялалт гарцаагүй АН-д эргэнэ. Дээр нь АН-ын дарга нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүний үгийг сонсож, зөвлөлдөж байгаа нь харагдаж байна. Хашир туршлагатай улстөрч, оюун санааны чиг болсон хүмүүсийнхээ үгийг сонсохоос гадна нийгэмд Монголыг өөрчилсөн ололт амжилтуудыг нь яриулж байх жишээтэй. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, П.Цагаан, С.Ламбаа, Д.Дорлигжав, Баабар зэрэг цаг үеийн лидерүүдийнхээ үгийг сонсож, зарим үед зөвлөлдөж байгаа гэж дуулдсан. Ганц АН гэлтгүй  аль ч нам эвслийн тэргүүнүүд улс орны гадаад, дотоод чиг баримжаандаа үгийг нь сонсдог Баабар ч тусалж байгаа харагдана. Энэ нь АН-ыг ирэх сонгуулиудад ялуулахад нэн чухал ач холбогдол өгсний шинж. Компанийнхаа захирал Г.Буянбаатарыг   О.Цогтгэрэлийн зөвлөх болгосон нь учиртай байх. Ямартай ч буруу, зөвгүй хашхичиж, бусгалгүй, буурьтай, тактиктай улстөр хийж байна,  АН-ын дарга. МАН-ын зодоон улс оронд хохиролтой байгаа энэ үед АН эвтэй байх нь чухал юм.

Ц.Эрдэнэтуяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 1 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 3 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 5 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 10 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 11 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 11 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 14 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22