Н.ЭНХБОЛД: НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ 12-ООС ДЭЭШ ГИШҮҮНТЭЙ БАЙХААР ТӨСӨЛД ТУСГАСАН


УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.04.01/-ийн ээлжит хуралдаанаар  УИХ-ын тухай хууль, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хаврын чуулганаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах ёстой. УИХ 2019, 2023 онд хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах үүрэг бүхий ажлын хэсгүүд өнгөрсөн онд байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж,  өнгөрсөн өвөл, хаврын хугацаанд ажиллан, хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болгосон. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдтэй холбоотой тодорхой хэдэн асуудлыг зарчмын хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэснээр УИХ-ын даргад өргөн мэдүүлж, нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

 Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч  Н.Энхболд дээрх төслүүдийн шинэлэг заалтын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Дараагийн УИХ Үндсэн хуульд нийцсэн хуультайгаар ажлаа эхлүүлнэ. Тухайлбал, УИХ-ын бүрэлдэхүүн, зохион байгуулалт, бүтэц, УИХ-ын дарга, гишүүдийн бүрэн эрхийн, хууль тогтоох үйл ажиллагааны журмын талаар, УИХ-ын Тамгын газрын чиг үүрэг зэрэг долоон бүлэг бүхий өөрчлөлтөөр дээрх хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулна.  УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, гишүүдийн 95 ба түүнээс дээш хувь нь сонгогдсоноор УИХ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх, сонгуулийн дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан нам олонх болох талаар албан ёсоор хуульчилсан.

УИХ сонгуулийн дараа үйл ажиллагаагаа эхлэхдээ чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчилж, шинэчлэх бүрэн эрхтэй. Энэ үүднээс сүүлийн 30 гаруй жилийн туршлагаас үндэслэн хуралдааны цагийг зөв зохион байгуулах, хуулийг шуурхай хэлэлцэх, олонх, цөөнхийн оролцоог сайн хангах талд хоёр зарчмыг баримталж, УИХ-ын байнгын хороодыг байгуулахаар хэлэлцлээ. Тодруулбал, Байнгын хороод 19 гишүүнтэй байсныг 25 гишүүнтэй болгох, одоогийн хуулиар УИХ-ын гишүүд гурваас илүүгүй байнгын хороонд харьяалагддаг байсныг хоёроос илүүгүй байхаар тусгаж байна. Ингэснээр гишүүд өөрсдийн салбараар мэргэшин ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.    

Дэд хороо, хянан шалгах түр хорооны хувьд одоогийн парламентын үед хуулийг шинээр мөрдөж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа. Ер нь хянан шалгах түр хороо нь УИХ-ын үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй шинэ, үйл ажиллагааны хувьд анхаарал татсан асуудлуудын нэг юм. Тиймээс дээрх түр хороог нийт гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргаснаар байгуулж, нэг дор дөрвөөс илүүгүйг байгуулж ажиллах саналыг оруулахаар бэлтгэж байна.  

Нам, эвслийн бүлгүүдийн хувьд 12-оос дээш гишүүнтэйгээр бүлэг байгуулан ажиллах боломжтой. Олон гишүүнтэй парламент бүрэлдэх учраас өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага, олон улсын ижил төстэй парламентыг судалснаар хурлын чуулганыг аль болох үр дүнтэй явуулах талаар олон талаас ярилцаж хуулийн төслийг боловсруулж байна. Энгийнээр хэлбэл, бодлогын асуудлууд бүлгүүд дээр төвлөрдөг учраас аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоогоод, бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор цагийг хуваарилж өгөх зарчмаар хуулийг хэлэлцэнэ. Хуулийн өөрчлөлтийн зарчмын асуудлуудыг бид Ардчилсан намд урьдчилсан байдлаар хэлж танилцуулсан. Одоо ХҮН-ын төлөөллийг оролцуулан байр сууриа нэгтгэх юм” гэв. Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  “ Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар байнгын хороодын чадавх, эрх мэдэл мэргэжлийн байх ёстойг онцгой анхаарах ёстой талаар хэлэлцсэн. Засгийн газартай тухайн асуудал эрхэлсэн байнгын хороо нь хариуцлага тооцож чаддаггүй. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэх мэт асуудлуудаа оруулж ирэхэд хэрэгжилт нь тодорхойгүй, хариуцлага хэрхэн тооцох нь УИХ-ын талаас тодорхой байдаггүй. Энэ нь ард иргэдийн тухайн салбар болоод төрд итгэх итгэлийг бууруулж байна. Тиймээс тухайн байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш хувиар санал оруулж байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 13 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 15 цагийн өмнө
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 20 цагийн өмнө
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 20 цагийн өмнө
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 21 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 23 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ Өчигдөр
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ Өчигдөр
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 2026/11/09
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 2026/11/09
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 2026/11/09
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01