“Дэлхийн мисс 2026” тэмцээнд түрүүлсэн Доминиканы мисс Жохейрри Молагийн сурвалжлагчаар ажилладаг Univision 41 New York сувгийн “Ventana a Quisqueya” булан Мирабал эгч дүүсийн тухай тусгай сурвалжилгаараа “Түүх, соёлын сэдэвт мэдээ - испани хэлээр” төрөлд Нью-Йоркийн “Эмми” шагнал хүртжээ.
Нью-Йорк, Нью-Жерсид айлчлах үеэрээ Дэлхийн мисс бүсгүй алтан баримлыг гартаа барих боломжтой болж, бахархал дүүрэн инээмсэглэсэн байна.
“Ийм онцгой ажлын нэг хэсэг болж, авьяаслаг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, Бүгд Найрамдах Доминикан Улсын соёл, хүн ард, тэдний түүхийг дэлхий нийтэд хүргэж байгаадаа би туйлын их хүндэтгэл, бахархал мэдэрч байна” хэмээн Жохейрри Мола хэлжээ.
Мирабал эгч дүүсийг 1960 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Трухильогийн дэглэмийн үеэр шударга бус байдлыг эсэргүүцсэн тэмцлийнх нь улмаас хөнөөсөн. Тэдний дурсгалтай холбогдох энэ өдрийг НҮБ 1999 онд Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр болгон тогтоосон байдаг. Иймээс сурвалжилгын сэдэв нь Доминиканы түүхээс гадна өнөөгийн эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг тэмцэлтэй холбоотой байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна