Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2026.11.06/ хуралдаж, С.Баярцогтыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Хуралд Хяналтын ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас намын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Намын Хэрэг эрхлэх ерөнхий газар, Ерөнхий нарийн бичгийн даргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон. Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа Ерөнхий нарийн бичгийн дарга C.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэж Хяналтын ерөнхий хорооноос мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна