ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ ДААТГААД ХАЯХ УУ?

Admin
Өчигдөр

Олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдөр жил бүрийн аравдугаар сарын 20-нд тохиодог. Энэ өдрийг ДЭМБ, ясны сийрэгжилтийн эсрэг Европ болон Азийн эмч нарын холбоо, нийгэмлэгүүд, улс орнууд дахь эрүүл мэндийн байгууллага, томоохон эмнэлгүүд олон нийтэд хандсан үзлэг шинжилгээ, зөвлөгөө, судалгааны баримт танилцуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хамгийн гол нь ясны сийрэгжилт  хүн төрөлхтнийг “идэж” буй чимээгүй тахал” болсон нь  аюулын харанга дэлдэх болжээ.

Монгол орон өвөлдөө цас  их орж халтиргаа гулгаа их үүсдэг. Халтирч ойчсоны улмаас ясаа хугалах нь олонтаа. Бэртэх гэмтэхээс гадна хүмүүсийн яс сийрэгжиж, хэврэг болсон нь дээрх үзүүлэлтэд жин дарж байгааг тэр бүр мэддэггүй.  Олон улсын хүн амын ясны сийрэгжилтийн нөхцөл байдал, статистик үзүүлэлтүүдийг авч үзвэл  50-аас дээш насны гурван хүн тутмын нэг нь ясны нягтрал тодорхой хэмжээгээр буурсан (ясны сийрэгжилттэй). Ясны сийрэгжилт буюу остеопороз нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижингийн дараа дэлхийд болон Монгол Улсад  эмч нарын санааг зовоож буй  архаг өвчний нэг болоод зогсохгүй сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа гэсэн судалгаа байдаг юм байна. 

Цагаан халадтай нь Ж.Мядагмаа эмч 

Нөхцөл байдал, бодит үзүүлэлтүүд нь ийм байгаа учраас Олон улсын ясны сийрэгжилтийн сан Монгол Улсыг 2022 онд бүртгэж авчээ. Тус санд бүртгүүлэхийн тулд судалгаа шинжилгээний нөр их ажил шаардагдана. Энэ бүхнийг монголчуудынхаа өмнөөс хөөцөлдөж биелүүлсэн хүн бол “Яс булчингийн эрүүл  мэнд, нөхөн үржихүй” –н судалгааг хийж,  Япон улсад доктор хамгаалсан Монголын анхны судлаач, Монголын яс булчин, үе судлалын “Наран” нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор Ж.Мядагмаа юм. Өнөөдөр төрийн хийх  ажлыг төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач хүн санаачлан хийж хэрэгжүүлээд явж байна.  Олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдрийг түүний тэргүүлдэг Монголын яс булчин, үе судлалын “Наран” нийгэмлэгийн судлаачдын баг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн багш, оюутнууд,  УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эмч нартай хамтран тав дахь жилдээ зохион байгуулав. Энэ  өдөрлөгийн үеэр  тэд УНТЭ-ийн амбулаториор үйлчлүүлж байгаа 170 гаруй  иргэдийн ясны нягтшлыг үзэж оношлон эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн иргэдэд витамин Д, Кальци зэрэг амин дэм болон эмийн хайрцагыг олгож, нийт  есөн сая  орчим төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр иргэдэд үзүүлсэн байна.  Сүүлийн таван  жил энэ өдөрлөгийг хамт олноороо болон ивээн тэтгэгч аж ахуй нэгжийн дэмжлэгээр 1700 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Судлаач, доктор Ж.Мядагмаагийн хэвлэлд ярьснаас үзэхэд “Яс сийрэгжихдээ ямар нэгэн шинж тэмдэг анх мэдэгддэггүй. Ясны хугарал болж байж энэхүү шинж тэмдэг илэрч энэ бол ясны сийрэгжилт юм байна гэдгээ мэддэг” гэжээ. Энэ утгаараа “чимээгүй тахал” хэмээн нэрлэгдэх болсон бололтой. Ясны сийрэгжилтийг   халдварт бус өвчин гэж сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон бол 40-өөс дээш насны хүмүүс гурван жил тутамд ясны сийрэгжилтээ оношлуулж байх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Ийнхүү олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд буюу дээр дурдагдсан тоон үзүүлэлт, мэдээллийг тогтож үзэх юм бол энэ чиглэлээр  Монголын  төр, Засгийн газар, Эрүүл мэндийн яам бодлогоор анхаарахгүй бол болохгүй гэсэн дохио, “аваарын гэрэл” аль хэдийнээ асчээ. Ясны сийрэгжилт залуужиж байгаа нь манай улсын хүн амын  залуу үе, хөдөлмөрлөх хүч, цаашилбал нөхөн үржихүй, өрх гэрээ авч явах эрчүүди йн эрүүл мэнд, эрүүл ирээдүйд ихээхэн уршигтай нь ойлгомжтой. Тиймээс хорт хавдар, чихрийн шижингийн дараа орж буй “чимээгүй тахал”-аас Монгол Улс хүн амаа аврах төсөл хөтөлбөр гаргах уу, өөрсдөд нь даатгаад орхих уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.

 Манай улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, бусад хууль тогтоомжид “Хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах”, “Иргэний эрүүл мэндийг  төрөөс хамгаалах” –ыг онцгойлон заасан байдаг билээ.

Ч.ҮЛ-ОЛДОХ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.133.76.6
Өчигдөр
0
0
Шинж тэмдэгээс асууя
Хариулах
Шинэ мэдээ
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 34 минутын өмнө
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛД 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭ… 1 цагийн өмнө
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 1 цагийн өмнө
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ … 5 цагийн өмнө
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 7 цагийн өмнө
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 7 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 19 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 20 цагийн өмнө
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … Өчигдөр
ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНА… Өчигдөр
СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЦАЛИНГИЙН ӨСӨЛТИЙН ЦААНА БОДИТ ХЭРЭГЦЭЭ, ҮР АШИГ БАЙГ… Өчигдөр
З.ГАНЗОРИГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… Өчигдөр
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
ИРЭХ САРЫН 1-НЭЭС ОЛГОЖ ЭХЛЭХ СУУРЬ ТЭТГЭВРИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭ 224 МЯНГА… 2026/10/26
ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22