Ордуудын энэ долоо хоногийн /2026.10.19-10.25/ өрнийн зурхайг танилцуулж байна.
Хонины орд
Энэ долоо хоногт олон ажил хэрэгт Хонины ордныхны шууд оролцоо шаардлагатай болж мэднэ. Хамтран ажиллаж, харилцаж буй хүмүүс тань болж буй үйл явдлыг ойлгохгүй байгаа мэт санагдсан ч тэдэнд дарамт бүү үзүүлээрэй. Мөн эсрэг байр суурьтай хүмүүстээ илүү хүнлэг хандах хэрэгтэй. Одоохондоо та бүхэн санал нэгдэж чадахгүй байгаа ч ойлголцохыг хүсэхэд л нөхцөл байдал хурдан сайжирна.
Од гараг та бүхний амжилтад хүрэх боломжийг улам бататгана. Амралтын өдрүүдийн өмнөхөн таны гаргасан хичээл зүтгэл огт талаар болоогүй нь тодорхой болно. Аз, амжилтынхаа талаар хөндлөнгийн хүмүүст бүү дэлгээрэй. Учир нь та бүхэнд атаархагчид гарч ирэх, санааг тань бусад хүн хуулбарлан өөрийн мэт ашиглах эрсдэл өндөр байна.
Үхрийн орд
Үхрийнхэнд энэ долоо хоногт санхүү, эд хөрөнгийн асуудал сайжрах найдвар төрнө. Зарим бүрхэг асуудал тодорхой болсон ч болгоомжтой байх нь таны амьдралын нэн тэргүүний зарчим хэвээр байна. Хувийн яриандаа санаагаа битүү утгаар цухуйлгахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Гол санаагаа хэдий чинээ тодорхой илэрхийлнэ, төдий чинээ дэмжлэг авах магадлал өндөр байна.
Долоо хоногийн хоёрдугаар хагаст аль болох тайван, тухтай орчинд амрахыг зөвлөж байна. Утсаар ярих, зурвас бичихээ багасгаж, тантай харилцахыг хүссэн хүмүүст эелдгээр татгалзахаас бүү эмээгээрэй. Харин таны хамгийн ойр дотны хүн үүнд хамаарахгүй. Тэр хүндээ та үргэлж цаг гаргаж байх хэрэгтэй. Энэ нь та хоёрын харилцаанд чухал юм.
Ихрийн орд
Энэ долоо хоногийн од эрхсийн байрлал Ихрийн ордныхныг өдөр тутмын амьдралаа эргэцүүлэн бодоход түлхэц өгнө. Санхүү, эд хөрөнгийн асуудлаас илүүтэй өөрийгөө таньж мэдэхэд анхаарах хэрэг гарч магадгүй. Өөрийн бодол санаанд юу өрнөж байгааг гүнзгий ойлгохын тулд заавал сэтгэл зүйч болох шаардлагагүй. Гол нь «Би амьдралаас юу хүсэж байна вэ, тэр зорилгодоо хэрхэн хүрэх вэ?» гэсэн асуултад өөртөө хариулах хэрэгтэй.
Энэ долоо хоногт эхэлсэн аливаа үйл явцыг цаашид зогсоох боломжгүй болно гэдгийг санахад илүүдэхгүй. Өчүүхэн маргаан ноцтой зөрчилд хүргэж, биеийн байдлаа хайхрахгүй байх нь өвчлөх эрсдэл үүсгэж мэднэ. Нөхцөл байдал таныг идэвхтэй, завгүй байхад хүргэж мэдэх ч одоо танд амралт зайлшгүй хэрэгтэй байна.
Энэ долоо хоногийн үйл явдлын өрнөх хурд Мэлхийнхэнд төдийлөн таалагдахгүй бололтой. Гэвч та үүнд нөлөөлж чадахгүй, мөн эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл санааг хянах эрх ч байхгүй. Хэрэв дэлхий ертөнц зөвхөн сөрөг хандлагатай хүмүүсээр дүүрсэн мэт санагдвал одоохондоо бусадтай харилцахаа түр азнасан нь дээр. Та бүхэн бусдаас хамааралгүйгээр сэтгэл хангалуун байж чаддаг тул ганцаараа байсан ч уйдахгүй.
Долоо хоногийн төгсгөлийн од эрхсийн төлөвөөс харахад танд гэнэт урам зориг орж, эсвэл бүтээлч зүйл хийх хүчтэй хүсэл төрж мэднэ. Бүтээлч ажилд өөрийгөө зориулах нь энэ үед таны хийж болох хамгийн сайн зүйл байх болно. Сэтгэл санаа тань бүрэн сэргэж, бодол санаа цэгцэрнэ. Амьдралаа цаашид ямар чиглэлд хөтлөх тухай сонирхолтой санаанууд ч төрж магадгүй.
Арслангийн орд
Долоо хоногийн эхээр болж буй үйл явдлын учир шалтгааныг бүрэн ойлгоогүй мэт санагдвал түүнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг зөвлөе. Зайгаа барих амаргүй байж магадгүй ч хангалттай мэдээлэлгүй үедээ буруу шийдвэр гаргаж, улмаар өөртөө төдийгүй ойр дотны хүмүүстээ шинэ асуудал үүсгэж болзошгүй.
Арслангийнхны өөртөө итгэх итгэл өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Таны сэтгэл татам байдал, хурц ухаан, оюуны өндөр чадамж бусдын анхаарлыг татна. Энэ үеийг илүү идэвхтэй ашиглаарай. Шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлэх, буулт хийх дургүй ханьдаа өөрийн зөв гэдгийг ойлгуулах, эсвэл ахмад болон залуу үеийн ойр дотны хүмүүстэйгээ харилцан буулт хийж, ойлголцолд хүрэхийг хичээвэл үр дүнд хүрнэ.
Охины орд
Энэ долоо хоногт гэр ахуйн төрөл бүрийн ажил амжуулахад таатай байна. Охиныхон та бүхэн санхүүгийн асуудлаа эргэн харж, тухайлбал зардлаа илүү оновчтой зохицуулахыг зөвлөе. Зөвхөн өөрийн амьдралд болж буй зүйлд анхаарлаа төвлөрүүлээрэй. Хэн нэгний, тэр ч байтугай хамгийн дотнын хүнийхээ амьдралд хөндлөнгөөс оролцохыг оролдвол сайн үр дүнд хүрэхгүй.
Долоо хоногийн төгсгөлийг удаан сунжирсан асуудлуудаа нэг нэгээр нь шийдвэрлэхэд зориулахыг од гараг зөвлөж байна. Тохирох хамтрагчдаа олж чадвал энэ ажил хавьгүй хурдан урагшилна. Бусадтай хамтран ажиллахаар татахын тулд үгээ булзааруулж, заль гаргах гэж бүү оролдоорой. Иймэрхүү худал хуурмаг зан гаргавал хэзээ нэгэн цагт илэрнэ.
Энэ долоо хоногт Жинлүүрийнхэн аливаа ажлыг дутуу орхиж болохгүй. Дуусгаагүй ажил, шийдэгдээгүй асуудал бүрээ эцэслэхийг хичээгээрэй. Таны ирээдүй үүнээс ихээхэн шалтгаална. Ерөнхийдөө энэ долоо хоногийн од эрхсийн байрлал Жинлүүрийн ордныхонд ээлтэй байна. Хувийн ажил хэрэг болон санхүүтэй холбоотой шинэ ажлуудад аз, амжилт тохиох төлөвтэй.
Ойр дотнын хүмүүстээ хүсэж буй зүйлээ илүү нээлттэй илэрхийлээрэй. Толгойд тань юу эргэлдэж байгааг зөвхөн та л мэднэ, харин эргэн тойрныхон чинь мэдэхгүй. Санаагаа тодорхой томьёолж, зөвөөр ойлгуулж чадвал түүнийг дэмжих хүмүүс заавал олдоно. Цахим орчинд ч мөн дэмжлэг авах болно.
Хилэнцийн орд
Энэ долоо хоногийн зурхай Хилэнцийнхнийг болж буй бүхий л үйл явдалд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хөндлөнгөөс ажиглан зогсох, эсвэл аливаа нөхцөл байдлын талаарх өөрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байх нь амжилтад хүрэх боломжоо бусдад сайн дураараа өгч буйтай адил. Асуудлыг илүү нарийвчлан авч үзвэл таны санаа болон эсрэг байр суурьтай хүмүүсийн төлөвлөгөө хоорондоо зөрчилдөхгүй, харин бие биеэ нөхөж байгааг олж мэдэж магадгүй.
Энэ үед зөвхөн найдвартай эх сурвалжийн мэдээлэлд итгэх нь зүйтэй. Хайр дурлалын харилцаагаа саяхан эхлүүлсэн хүмүүс хайртай хүнийхээ тухай бусдын бичиж, ярьж буй зүйлд хэт ач холбогдол өгөх хэрэггүй.
Нумын орд
Нумын ордныхны хувьд энэ долоо хоног үйл явдлаар нэлээд өрнүүн байх төлөвтэй. Хүсвэл та амжилтад хүрч чадна. Гэхдээ үүнд ихээхэн хүч хөдөлмөр, сэтгэлийн тэнхээ, цаг хугацаа шаардагдана. «Юу тарина, түүнийгээ хураана» гэдэг үг амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Дотны хүнээ хатуу ширүүн шүүмжилсэн ч гомдол, зөрчил үүсэхгүй гэж бодох нь эндүүрэл.
Долоо хоногийн төгсгөлд зарим үнэт зүйлээ эргэн харах хэрэгтэй болж мэднэ. Гэр ахуйн эвдрэл гэмтлийг засах, ойрын хамаатныхаа амьдралд оролцох, эсвэл саяхан гаргасан алдаагаа засаж эхлэхийн тулд мөрөөдөл, төсөөллийн ертөнцөөсөө гарч, бодит байдалд анхаарах шаардлага тулгарч болзошгүй.
Матрын орд
Матрынхан энэ долоо хоногт олон ажил амжуулахад хүрэлцэхүйц эрч хүчтэй байна. Чөлөөт цагаа зөв хуваарилж чадвал хажуугаар нь ойр дотнын хэн нэгэндээ туслах боломж ч гарна. Аливаад уужуу ухаанаар хандах, эсвэл бусдад тайлбарлан ойлгуулахдаа онцгой тэвчээр, эв дүй гаргах хэрэгтэй болж мэднэ. Таны хэлсэн үг хүрэх ёстой хүндээ тэр бүр анхны утгаараа хүрэхгүй байж болно. Үүнийг анхаарч, буруу ойлголтыг залруулах нь чухал.
Долоо хоногийн хоёрдугаар хагаст ажил хэрэгт тогтворгүй байдал үүсэх төлөвтэй. Урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг түр хойшлуулах нь зүйтэй. Нөхцөл байдлыг засахдаа жижиг сажиг, хоёрдогч ач холбогдолтой ажлуудаас эхлээрэй. Өөрсдөө тусалж, дэмжих санал тавьсан хүмүүсийн тусламжийг илүү идэвхтэй аваарай. Ийм хамтын ажиллагаа бодит үр дүн авчрахаас гадна таны сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлнө.
Хумхын орд
Энэ долоо хоногт Хумхынхан хувийн харилцаандаа нухацтай анхаарах шаардлагатай болно. Гэр бүлтэй хүмүүс ойр дотнынхныхоо хэрэгцээнд бүх анхаарлаа хандуулах нь зүйтэй. Бусдын төлөө сэтгэл гаргахаас бүү татгалзаарай. Магадгүй өөрийн хэрэгцээг бүрэн хойш тавьж байж л нөхцөл байдлыг хэвийн болгож чадна.
Амралтын өдрүүд дөхөхөд өөртөө анхаарах цаг зав гарна. Од эрхсийн төлөвөөс харахад долоо хоногийн төгсгөлд хайр дурлалын шинэ учрал тохиох, эсвэл өнгөрсөн үеийн тань хэн нэгэн амьдралд чиь эргэн орж ирэх боломжтой. Захидал, зурвасаар харилцах нь танд шинэ эрч хүч өгнө. Мөн бүтээлч ажил, спорт, оюун ухаан сорьсон бодлогууд та бүхний олонход урам зоригийн эх үүсвэр болж мэднэ.
Загасны орд
Энэ долоо хоногт Загасныханд асуудал бэрхшээлтэй тэмцэлдэх хэрэг гарахгүй. Зурхайн төлөвөөр таны бүтээлч чадвар мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Энэ нь сайн мэддэг зүйлсийнхээ шинэ талыг нээн харах хүсэл төрүүлнэ. Бүх хүчээ зөвхөн нэг зүйлд бүү зориулаарай. Хэд хэдэн чиглэлээр зэрэг ажиллаарай.
Долоо хоногийн төгсгөлд хувийн харилцаан дахь асуудлаа шийдэхээс бүү зайлсхий. Хариултаа хэдий чинээ тодорхой, ойлгомжтой өгнө, төдий чинээ хардалт, гомдол, дутуу ярилцсанаас үүдэх үл ойлголцол гарах магадлал багасна. Амжилтад чинь атаархдаг хүмүүсээс боломжтой бол зайгаа бариарай. Тэдэнтэй харилцах нь сэтгэл санаанд тань сөргөөр нөлөөлж, өөдрөг байхад чинь тус болохгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна