Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2026.10.08/ ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.
10-р сарын 8-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 08-ны өдөр Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.
2026 оны 10-р сарын 9-нөөс 2026 оны 10-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-9-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим, Дорнодын хойд сумдын нутгаар, 9-ний өдөр Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар, 9-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтийн зарим, Завхан, Дорнодын хойд сумдын нутгаар, 10-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангайн баруун сумдын нутгаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв, Хэнтийн зарим, Завхан, Өвөрхангайн хойд, Дорнодын баруун сумдын нутгаар, 12-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар, Арц Богдын өвөр хоолойгоор, 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна