ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖЭЭ

Admin
27 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чип үйлдвэрлэгч компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг гүйцэтгэх захирлаа эргүүлэн томилохыг ятгасан гэж мэдэгдсэний дараа Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгийн зах зээл өсөв.

АНУ-ын чип үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирлаар Женсен Хуан гэнэт эргэн томилогдож, тус компанийн хувьцааны ханш огцом өссөнөөр Дональд Трамп эзэмшиж буй хувьцаанаасаа 15 сая хүртэлх ам.долларын (11.5 сая фунт стерлинг) ашиг олжээ.

1993 онд Nvidia компанийг хамтран үүсгэн байгуулсан Хуаныг гурван хүнтэй дотно харилцаатай байсан гэх мэдээлэл гарсны дараа Төлөөлөн удирдах зөвлөл нь албан тушаалаас нь огцруулсан юм. Тэдгээрийн нэг нь Хятадын тагнуул байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байсан бол нөгөө хоёр нь компанийн ажилтан байжээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч хөндлөнгөөс оролцсоны дараа Nvidia-ийн Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилсон байна.

Трамп даваа гарагт CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Би тэдэнтэй ярилцсан. Ингэж хэлье. Би тэднийг ятгасан... Би тохиролцоог хийсэн” гэжээ.

АНУ-ын Засгийн газрын ёс зүйн албанд Ерөнхийлөгчийн гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд тэрээр есдүгээр сарын 30-ны байдлаар Nvidia компанийн 370 мянга хүртэлх ширхэг хувьцааг эзэмшиж байсан байж болзошгүй аж. Энэ тухай Financial Times анх мэдээлжээ.

Даваа гарагт Nvidia-ийн хувьцааны ханш 31.5 хувиар огцом өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 950 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

Хуан Калифорни мужийн Санта-Клара хот дахь компанийн төв байранд эргэн ирэхэд олон ажилтан “Женсен, Женсен, Женсен” хэмээн уухайлан, түүнийг баатар мэт угтан авчээ.

BBC агентлаг Трампын сүүлийн хоёр жилийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг судалж үзэхэд тэрээр 23–86 сая ам.долларын үнэ бүхий Nvidia-ийн хувьцаа худалдан авсан байна. Мөн Ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирснээсээ хойш тус компанид эзэмшиж байсан хувьцааныхаа зарим хэсгийг худалдаж, 3.5–10.2 сая ам.долларын ашиг олсныг түүний хөрөнгө, орлогын мэдүүлэг харуулжээ.

Ази, Ном далайн хөрөнгийн зах зээл огцом өслөө

Дэлхийн хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн төвд буй Nvidia компанийг удирдахаар Хуан гэнэт бөгөөд маргаан дагуулан эргэн ирсэн нь мягмар гарагт Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгийн зах зээл хүчтэй өсөхөд нөлөөлжээ.

Хиймэл оюун ухаантай холбоотой хувьцааны арилжаа хэдэн сарын турш тогтворгүй байсны эцэст дахин идэвхжиж, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Австралийн хөрөнгийн зах зээл огцом өслөө.

Тайванийн TW50 индекс 9.5 хувиар, Өмнөд Солонгосын KOSPI индекс 6.5 хувиар өссөн бөгөөд өсөлтийг чип үйлдвэрлэгч SK Hynix болон Samsung Electronics компаниуд тэргүүлжээ. Японы Nikkei индекс бараг 4 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь даваа гарагт Уолл-Стритийн хөрөнгийн зах зээл өссөний дараа болж буй үйл явдал юм.

Хиймэл оюун ухааны дэд бүтцийг өргөжүүлэхэд шаардагдах санхүүжилтээс үүдэн салбарын өрийн хэмжээ өндөр түвшинд хүрсэн талаарх болгоомжлол, мөн АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам ялсны дараа зохицуулалтыг чангатгаж болзошгүй нөхцөл байдлын улмаас хиймэл оюун ухаантай холбоотой хувьцааны ханш сүүлийн хэдэн сарын турш хүчтэй хэлбэлзэж байв.

Трампын хувьцааны арилжааг шалгахыг уриалав

Аризона мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатор Рубен Гальего X нийгмийн сүлжээнд "“Энэ мэдэгдэл гарахаас өмнө ямар хувьцааны арилжаа, хөрөнгө оруулалтын байр суурь эзэлснийг шалгах шаардлагатай. Энэ бол түүхэн дэх хамгийн авлигад идэгдсэн Цагаан ордон” хэмээн бичжээ.

Тэрээр дараа нь “Трамп хиймэл оюун ухааны хөөс хагарах үйл явцыг эхлүүлсэн байж болзошгүй” гэж нэмж мэдэгдсэн байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж болзошгүй

Эдийн засагчдын үзэж буйгаар Хуан албан тушаалдаа эргэн ирснээр хиймэл оюун ухааны салбарын хөөс ойрын хугацаанд хагарах магадлал буурч, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлал өсжээ.

Deutsche Bank-ны Жим Рейд “Хиймэл оюун ухааны салбарын өсөлт саарах талаарх болгоомжлол багассанаар зах зээл ирэх саруудад Холбооны нөөцийн сан мөнгөний хатуу бодлого баримтална гэсэн хүлээлтийг дахин үнэд тусгаж эхэллээ. Иймээс арванхоёрдугаар сард болох дараагийн хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтийг зах зээл дахин бүрэн үнэдээ шингээгээд байна” гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 27 минутын өмнө
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН Т… 45 минутын өмнө
МИАТ ТӨХК BOEING КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМ… 2 цагийн өмнө
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛД БҮРТГЭЛТЭЙ АВТО ЗОГСООЛООС НЭГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Х… 7 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 9 цагийн өмнө
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ Өчигдөр
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ БОЛОН ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/22
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 2026/11/20
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 2026/11/20
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 2026/11/20
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/20
У.ХҮРЭЛСҮХ: УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭСЭН БУЗАР САНААРХАЛД ЦЭГ ТАВ… 2026/11/19
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16