ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИХ БАТАЛЛАА

Admin
10 цагийн өмнө

Улсын Их Хурлын 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монголбанкны санхүүгийн бие даасан байдал, засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц шинэчлэлийн эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм. Энэ хүрээнд инфляцыг үүсгэж, тэтгэж буй мөнгөний илүүдэл нийлүүлэлтийн сувгуудыг үе шаттай хязгаарлах, төв банкны институцийн чадавхыг бэхжүүлэх нийт 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Монголбанкнаас өнгөрсөн 15 жилийн мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээр инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдахад эдийн засгийн бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт, төсвийн шинжтэй санхүүжилт, төсвийн тэлэлт нөлөөлж иржээ. Иймд 2027 оны үндсэн чиглэлд эдгээр суурь шалтгааныг арилгах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах цогц арга хэмжээг тусгасан юм.

Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 2027–2030 онд жил бүр 1 их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргахаар тусгасан. Үүний зэрэгцээ төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх хүрээнд 2028–2032 онд жил бүр 1 их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлнэ. Ингэснээр зах зээл дэх илүүдэл мөнгийг татах хэрэгслийг өргөжүүлж, төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай нөхөх боломж бүрдэх юм.

Мөн цаашид Монголбанкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлж, төв банк үндсэн чиг үүрэг болох үнийн тогтвортой байдлыг хангахад төвлөрөх нөхцөлийг сайжруулна. Энэ хүрээнд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг 2027 онд хангаж, 2028 онд бүрэн шилжүүлэхээр тусгасан бөгөөд одоогийн зээлдэгчдийн гэрээ, зээлийн хүү өөрчлөгдөхгүй.

Түүнчлэн төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримталж, төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзахаар тусгалаа. Ингэснээр валютын зах зээлд ил тод, өрсөлдөөнт орчныг бүрдүүлж, төгрөгийн илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Эдгээр шинэчлэлтэй уялдуулан санхүүгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, бүртгэлийн дэд бүтцийг сайжруулж, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захыг идэвхжүүлэх, бодлогын хүү эдийн засагт дамжих механизмыг боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ банк, санхүүгийн салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхээр тусгасан байна.

Ийнхүү 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратегитай уялдаж, мөнгөний бодлогын богино хугацааны тохируулгаас гадна инфляцыг үүсгэж буй тогтолцооны суурь асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Тогтоолын хэрэгжилтийг тогтмол үнэлж, Улсын Их Хуралд тайлагнах бөгөөд бодлогын шинэчлэлүүдийг тууштай хэрэгжүүлснээр инфляцыг тогтвортой нам түвшинд хүргэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 10 цагийн өмнө
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 11 цагийн өмнө
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 16 цагийн өмнө
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 18 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭСЭН БУЗАР САНААРХАЛД ЦЭГ ТАВ… Өчигдөр
ЭЗБХ: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ Өчигдөр
ЭЗБХ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙ… Өчигдөр
ТӨВ, СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРН… Өчигдөр
Ц.САНДАГ-ОЧИР РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ… 2026/11/18
ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙ… 2026/11/18
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 6-8 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/18
АРИАНА ГРАНДЕ ГРЭММИЙН 4 НОМИНАЦИД НЭР ДЭВШСЭНДЭЭ СЭТГЭЛ НЬ ХӨДӨЛЖ, НУ… 2026/11/17
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛ БҮРИЙН ЦААНА ИРГЭДИЙН ЦӨХӨРСӨН ИТГЭЛ БИЙ. ҮҮНИЙГ ШИЙ… 2026/11/17
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АЖЛАА БҮРМӨСӨН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ҮҮ, ЭСВЭЛ ТҮР ЭЗГҮЙ ГЭЖ ҮЗЭХ… 2026/11/17
ТӨВ БАНКААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУ… 2026/11/17
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10