ТӨВ БАНКААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОНО

Admin
24 минутын өмнө

Төрөөс мөнгөний  бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уг төсөлтэй танилцаж, инфляцыг бууруулах, мөнгөний бодлого болон төсвийн бодлогын уялдааг хангах, Төв банкны алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар оролцов. 

Монгол Улсын инфляц 2026 оны аравдугаар сарын байдлаар 13.4 хувьд хүрсэн бол эдийн засаг 7.6 хувиар өсөхөд өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өрхийн бодит орлогын өсөлт сүүлийн жилүүдэд саарч, инфляцын өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тэрбээр сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрсэн нь ердөө таван жил байсныг дурдаад үнийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг сайжруулах шаардлагатайг тэмдэглэв.

Монголбанкны танилцуулгаар Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг байна. Монголбанкны алдагдал, зах зээл дэх илүүдэл мөнгөн нөөц бий болоход нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь төв банкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд болохыг танилцуулгад дурдсан байна. Тухайлбал, 2012 оноос хойш нийт 15.8 их наяд төгрөгийн төсвийн шинжтэй санхүүжилт олгожээ. Үүнд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах болон бусад төсвийн шинжтэй хөтөлбөрүүд багтаж байна.

2012-2016 онд:

  • Үнэ тогтворжуулах хөтөлбөр
  • Ипотекийн санхүүжилт
  • “Сайн” хөтөлбөрүүд
  • Арилжааны банкнуудын активын чанаргүйдлийг бууруулах хөтөлбөр
  • Хадгаламжийн даатгалын корпорацад олгосон зээл
  • Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Эрдэнэс Тавантолгой бондын санхүүжилт зэрэгт зарцуулсан 15.7 их наяд төгрөг эзэлж байна.

Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ. Энэ талаар Ерөнхий сайд Монголбанкны санал болгож буй тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тус саналын хүрээнд жил бүр 1.5 их наяд төгрөгийн Засгийн газрын тусгай үнэт цаас гаргаж, 25 жилийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна. Эхний таван жилд үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй бөгөөд 2027-2031 онд улсын төсвөөс шууд зардал гарахгүй байхаар тооцжээ.  

Монголбанкны тооцоогоор уг арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд 2032 оноос инфляцын нөлөөгөөр төсвийн урсгал зардал жилд дунджаар 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй. Харин тусгай үнэт цаас гаргасан нөхцөлд 2032 оноос жилд ойролцоогоор 0.5 их наяд төгрөгийн төсвийн зардал үүсэхээр тооцсон байна. Түүнчлэн Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо үе шаттай бууруулж, зах зээлийн зохицуулагчийн үүрэгт шилжихээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ингэснээр Монголбанкны өөрийн хөрөнгө нэмэгдэхээс гадна зах зээл дээр санхүүгийн шинэ үүсмэл хэрэгсэл бий болно. Мөн Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо үе шаттай бууруулах гэж байгааг дэмжиж буй бөгөөд Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хуулиар хориглох нь зүйтэй байна. Энэ тал дээр Сангийн яамныхан Монголбанктай хамтран ажиллаж хуулийн төслийг бэлтгэн, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өглөө.

Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хаах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг тусгажээ. Тухайлбал, төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал болон санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Засгийн газрын хувьд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг цаашид чанд мөрдөж ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨВ БАНКААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУ… 24 минутын өмнө
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 1 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ 1 цагийн өмнө
ГАРДАН ТУЛААНЫ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЭВ 22 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 5-7 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/15
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 2026/11/14
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 2026/11/14
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/14
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 2026/11/12
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 2026/11/12
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 2026/11/12
Их Уншсан
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15