АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Европын нисэх буудлуудаас АНУ руу хөөрөх бүх нислэгийг бямба гарагийн UTC цагаар өглөөний 5 хүртэл түр зогсоосон гэж Европын агаарын хөдөлгөөний удирдлагын байгууллага болох Eurocontrol мэдэгджээ. 

Eurocontrol-д Европын холбооны 27 улс, Их Британи, Турк, Израил зэрэг нийт 42 улс гишүүнээр элссэн байдаг.

АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газрын (FAA) хүсэлтийн дагуу Брюссель дэх Сүлжээний удирдлагын шуурхай ажиллагааны төв уг мэдэгдлийг гаргасан байна. 

Харин эсрэг чиглэлд буюу АНУ-аас Европ руу нисэх зарим онгоц хөөрөх зөвшөөрөл авчээ. Тухайлбал, сүүлийн хоёр цагийн хугацаанд Бостон, Нью-Йорк, Вашингтоны нисэх буудлуудаас Дублин, Копенхаген, Лондон, Милан, Парис, Ром зэрэг хотыг зорьсон хэд хэдэн онгоц хөөрсөн байна. 

Австралийн Сиднейгээс АНУ руу нисэх онгоцуудыг нисэх буудлын талбайд хүлээлгэж, зарим нь гурван цаг хүртэл саатаад байна. Онгоцууд АНУ-д хүрээд газардах боломжгүй байж болзошгүй гэж FAA болгоомжилсны улмаас тэдгээрийг Австралид түр саатуулаад байсан юм. Харин одоо хөөрөх зөвшөөрлийг нь ээлж дараалан олгож байгаа аж.

АНУ-ын нисэхийн байгууллагууд улс даяар нислэгийн хөөрөлтийг дөрвөн цаг гаруйн хугацаанд зогсооход хүргэсэн системийн томоохон доголдол нь дэлхийн олон орны хэдэн мянган зорчигчийн аяллыг алдагдуулж, хүндрэл учруулжээ.

FAA-гаас улс даяар нислэгийн хөөрөлтийг түр зогсоох буюу “ground stop” хэмээх ховор тохиолддог шийдвэр гаргасан бөгөөд энэ нь АНУ-ын зүүн бүсийн цагаар 16 цагаас өмнөхөн эхэлж, 20 цаг 15 минут хүртэл үргэлжилсэн юм. 

Холбоо, радио давтамжийн сувгууд болон радарын ажиллагааны доголдол Чикагод эхэлсэн гэж нисэхийн салбарын мэдээллийн The Air Current сайт мэдээлжээ. АНУ-ын нисэх буудлуудаас хөөрөх бүх нислэгийг гэнэт зогсооход хүргэсэн “харилцаа холбооны системийн саатал” яг юунаас үүдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Нислэгийн хөдөлгөөн хянах FlightAware сайтын мэдээллээр, 8553 нислэг саатаж, 6816 нислэг цуцлагджээ.

Дональд Трамп энэ үеэр дуугараагүй нь ховор үзэгдэл болов. Харин Тээврийн сайд Шон Даффи, Дотоодын аюулгүй байдлын сайд Марквейн Маллин нар FAA шинэ технологи нэвтрүүлсний дараа хуучин технологид суурилсан системүүд өгөгдлийн ачааллаа даахаа больсон нь саатлын шалтгаан болсон гэсэн тайлбар хийжээ.

Оклахома мужаас сонгогдсон сенатор асан, өдгөө АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамыг тэргүүлж буй Маллин “Үүнийг кибер халдлага байсан гэж үзэх ямар ч нотлох баримт бидэнд илрээгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш АНУ даяар бүх нислэгийн хөөрөлтийг түр зогсоосон хоёр дахь тохиолдол юм. Өмнө  нь 2023 оны нэгдүгээр сард FAA дотоодын бүх нислэгийн хөөрөлтийг хоёр хүрэхгүй цагийн хугацаанд түр зогсоож байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 1 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 3 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… Өчигдөр
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… Өчигдөр
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ Өчигдөр
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 2026/11/12
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 2026/11/12
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 2026/11/12
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… 2026/11/11
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ 2026/11/11
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2026/11/11
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 2026/11/11
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01