САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА

Admin
2 цагийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.11.11/ гурван асуудал хэлэлцлээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Алтанхуяг, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, О.Алтангэрэл, С.Цэнгүүн, П.Сайнзориг, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Б.Пүрэвдорж, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, Дам.Цогтбаатар, Л.Мөнхбаатар, Х.Тэмүүжин, Э.Батшугар, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа нар оролцсон.

1.jpg

Хуралдаанаар Хууль зүйн зөвлөмжийг хэлэлцсэн. Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийн нэгтгэсэн төслүүдийн талаар гаргасан Хууль зүйн зөвлөмжийг УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ш.Хишигсүрэн танилцуулсан.

4.jpg

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшингээс ирүүлсэн мэтгэлцээн явуулах тухай албан бичгийн хариуг хүргүүлсэн талаар мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.2.1, 11.2.2-т хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд болон анхны хэлэлцүүлгийн үе шатанд мэтгэлцээн явуулахаар заасан. Энэ асуудлын тухайд эцсийн хэлэлцүүлэг учраас мэтгэлцээн явуулах боломжгүй гэдэг хариу хүргүүлсэн талаар гишүүдэд танилцуулсан.

14.jpg2.jpg3.jpg

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Цэцэд хандана гэдэг нь цөөнхөд эрх мэдэл олгож байна гэхээс илүү УИХ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргахаас сэргийлэхэд чиглэдэг гэдгийг онцлоод, хууль батлах квот, Үндсэн хуулийн хороотой болох шаардлага, хуулийн залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлыг хөндлөө.

Эцэст нь хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авав.

10.jpg

Үргэлжлүүлээд “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувийн саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Байнгын хорооны тогтоолоор Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүй, дотоод хэргийн яамны албан тушаалтныг өөрчилсөн юм.

13.jpg2026-11-11 13.46.43.jpg7.jpg

Хуралдааны төгсгөлд “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.7 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд хүлээн авах, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлт, материалыг хүлээн авах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… 2 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ 5 цагийн өмнө
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 10 цагийн өмнө
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 11 цагийн өмнө
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… Өчигдөр
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 2026/11/09
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 2026/11/09
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 2026/11/09
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛ… 2026/11/09
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 2026/11/09
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 2026/11/08
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 2026/11/07
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 2026/11/07
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2026/10/28
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 2026/10/28
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04