Энэ сард Ихрийнхэн өөрт буй нөөц боломждоо тулгуурлан нэлээд үр бүтээлтэй ажиллах төлөвтэй байна. Таны хувьд энэ сар авьяас чадвараа бодитоор ашиглаж, үр дүн гаргах үе юм.
Одоо хувийн бизнес эхлүүлж үзэхэд тун тохиромжтой. Учир нь бүтэлгүйтэж, тухайн ажил танд тохирохгүй байлаа ч их хэмжээний алдагдал хүлээх магадлал бага байна. Хувиараа ажилладаг хүмүүсийн хувьд хамтын ажиллагаа тохирсон цаг, нөхцөлдөө үр өгөөжтэй ч зарим үед бие даан ажиллах нь илүү дээр байх болно.
Хувийн бизнесгүй бол иймэрхүү асуудалд толгойгоо гашилгах хэрэггүй. Өөрийн ухаан, овсгоо самбаандаа түшиглэн энэ үед олон зүйлийг сурч мэдэх боломжтой. Олж авах онцгой туршлага, таатай боломжуудын ачаар та одоо биш юм гэхэд ойрын ирээдүйд ажил мэргэжлийн хувьд ахиж дэвших нь гарцаагүй.
Хувийн харилцааны тухайд нөхцөл байдал хамгийн тааварлашгүй байх төлөвтэй. Гэхдээ гараг эрхсийн байрлал таны талд байгаа тул боломжууд гарч ирэх нь тодорхой. Харин тэдгээр нь чухам ямар боломж байх, танд үнэхээр хэрэгтэй эсэх нь өөр асуудал юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна