Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсэд 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 64 удаагийн тохиолдлоор 90 хүрэн баавгай бүртгэгдээд байна.
Үүнээс хамгаалалтын захиргаанд хүргэгдэн ирсэн 7 бамбарууш, нэг шүдлэн баавгайг түр хугацаанд асран хамгаалж, тэнхрүүлсний дараа байгальд нь буцаан тавьсан.
Иймд баавгайн бүртгэгдсэн байршил орчимд амьдарч буй нутгийн иргэд, малчин өрхүүд болон ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хүрэн баавгайтай холбоотой ажиглалт, мэдээллийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 99777844 дугаарын утсаар мэдээлнэ үү
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна