Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр /2026.10.30/ Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг нутаг нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 30-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 5 градусаар хүйтэрч, 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 7 градусаар хүйтэрч, 0...-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 5 градусаар хүйтэрч, -1...-3 градус хүйтэн байна.
2026 оны 10-р сарын 31-нээс 2026 оны 11-р сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд Завхан, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 11-р сарын 01-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр, 03-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар 03-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна