Дархан хотын 65 жилийн ойн баяр өнөөдөр /2026.10.18/ тохиож байна. Сэтгүүлч, зохиолч И.Гүрринчингийн "Дархан минь амархан сайн байна уу" шүлгийг энэ тэмдэглэлт өдрөөр нийтлэв.
ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ?
Хожмын зуунд илгээх Найрамдлын хаягтай
Хотол түмнээ баясаах
Хөгжмийн түрлэгтэй
Гүрэн гүрний холбоо
Зуун зууны холбоо
Эвийн цагаан өргөө
Энхийн Дархан амархан сайн байна уу
Улсын сүлд тэтгэх
Энхийн амьсгаатай
Үйлсийн сүүдэр сүлэх
Эвийн заяатай
Гүрэн гүрний холбоо
Зуун зууны золбоо
Эвийн цагаан өргөө
Энхийн Дархан амархан сайн уу?
Дайчин алдар өргөх
Гавьяаны буудалтай
Хойчийн үе өвлөх
Жаргалын буянтай
Гүрэн гүрний холбоо
Зуун зууны золбоо
Эвийн цагаан өргөө
Энхийн Дархан амархан сайн уу?
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна