БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРНА


Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.  

10-р сарын 3-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баян-Өлгийн зарим, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. +7...+9 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +8...+10 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. +7...+9 градус дулаан байна. 

2026 оны 10-р сарын 4-нөөс 2026 оны 10-р сарын 8-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв 

5-нд Баян-Өлгийн хойд сумдын нутгаар, 5-6-нд шилжих шөнө Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 7-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд сумд, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 04-д нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 13 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 17 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 21 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ Өчигдөр
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… Өчигдөр
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… Өчигдөр
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 2026/10/15
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 2026/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/10/15
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 2026/10/14
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2026/10/14
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2026/10/14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2026/10/14
ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙГ САНАЛ… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08