"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын сонгомол бөхийн 97 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ.
Г.Ганхуяг медалийн төлөөх өрсөлдөөнд Туркменистаны Аманберди Агамаммедоваг 9:5-аар ялсан юм.
Энэхүү амжилт нь Монголын сонгомол бөхийн Азийн наадмын түүхэн 6 дахь медаль, хүрэл медалийн хувьд 5 дахь нь болж байна.
Ийнхүү Монголын сонгомол бөхийнхөн 52 жилийн дараа Азийн наадмаас медаль хүртэж, Г.Ганхуяг түүхэн амжилтын буухиаг үргэлжлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна