Казирбекийн ЁОЛК "Айчи Нагояа-2026" Азийн XX наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд түрүүлж, Азийн наадмын аварга боллоо.
Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк алтан медалийн төлөө Улаанбаатар, Астанагийн Их дуулгын аварга Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдаж даралтаар цэвэр ялав.

Ийнхүү ОУХМ К.Ёолк энэ удаагийн Азийн наадмын Монгол Улсын багийн анхны алтан медалийн салхийг хагаллаа.
Монголын баг тамирчдын Азийн наадмын түүхэн дэх 28 дахь алтан медаль нь энэ болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна