ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАНГАЙД АШИГЛАЛТАД ОРЛОО

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Архангай аймгийн Шүүхийн байрны нээлтэд оролцох үеэрээ “Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 онд тухайн үеийн удирдлагууд болох УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, ШЕЗ-ийн Зүмбэрэллхам, Онончимэг, Энхбилэг нарын санаачилгаар, миний бие Төсвийн байнгын хорооны даргын хувиар нийслэл, дүүрэг, аймгийн шүүхийн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр таван аймгийн шүүхийн барилга, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн тойргийн шүүхийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн 2024 оны төсөвт суулган шийдвэрлүүлж байлаа. Ийнхүү цагаан дээр хараар бичигдэн эхэлж байсан бидний бодлого эхнээсээ биелэлээ олж сүндэрлэж байгааг харахад таатай байна. Шүүхийн барилга нь зөвхөн төрийн захиргааны албан тасалгаа биш, харин иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, айж эмээх зүйлгүйгээр шударга ёсыг нэхэмжлэх үндсэн эрхийг баталгаажуулах орон зай байх ёстой”хэмээв.

Шүүхийн шинэ байр ашиглалтад орсноор шүүгч, шүүхийн ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэд тав тухтай орчинд шүүхийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

Тодруулбал, тус барилга нь дөрвөн давхар, нийт 3175 м.кв талбайтай,  таван шүүх хурлын танхим, 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө, шүүхийн Тамгын газрын ажилчдын есөн өрөө, хоёр сургалтын танхим, эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах, түр саатуулах, хэргийн материалтай танилцах өрөө зэрэг бүхий л зүйлийг олон улсын стандартын дагуу шийдсэнээрээ онцлогтой.

Мөн шүүхийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах буюу гэрч, хохирогчдыг шүүгдэгч болон бусад оролцогчдоос тусдаа хаалгаар оруулах байдлаар барилгыг төлөвлөсөн.  Гэрч тусгаарлах болон түр саатуулах тусгай өрөөтэй болсноор хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг сэтгэл зүйн дарамтаас хамгаалах нөхцөл бүрдэж байна.

Хүүхэд оролцсон маргаан, хэргийг шийдвэрлэх явцад ашиглах зориулалттай хүүхдийн өрөөг мөн олон улсын стандартад нийцүүлэн тохижуулжээ. Ингэснээр хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, тав тухтай орчинд мэдүүлэг авах, уулзах боломж бүрдэж байна. Иргэдийн маргааныг эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэхэд зориулсан тусгай хурлын өрөөтэй болсон нь цогцолборын бас нэг онцлог юм. Мөн сургалтын хоёр танхимтай болсноор сургалт зохион байгуулах зориулалтын орчин бүрдсэн юм.

Шүүхийн цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, П.Мөнхтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр болон тус аймгийн шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, хуулийн салбарын төлөөллүүд оролцлоо.

 

2026 онд Архангай, Багануур дүүрэг, Өмнөговь, Дархан-Уул аймгийн шүүхийн барилгууд ашиглалтад орно. 2027 онд Дорнод аймгийн шүүх болон Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн хоёр барилгыг, 2028 онд Хан-Уул дүүргийн “Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр” цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАН… 1 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН АСУ… 1 цагийн өмнө
ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА 2 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН 8 цагийн өмнө
OPENAI ХАМГИЙН СҮҮЛИЙН ЗАГВАРУУДАА СУРГАХ АЖЛЫГ ЗОГСООВ Өчигдөр
УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО Өчигдөр
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХАМТ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭ… 2026/09/26
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН ХЯМРАЛ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ТАЛААР… 2026/09/26
ТӨВ, ДАРХАН, СЭЛЭНГЭ, ДУНДГОВЬ, ДОРНОГОВЬ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ЗАРИМ СУМД… 2026/09/26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
П.ОРОСТОГОО ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 2026/09/25
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН … 2026/09/25
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17