Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр буюу 27-нд Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
9-р сарын 27-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумд, Булган, Архангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.
2026 оны 9-р сарын 28-наас 2026 оны 10-р сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдаар, 28-ны өдөр Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумд, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, 29-нд Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна