ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin
1 цагийн өмнө

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт дугуй ширээний уулзалтыг өчигдөр /2026.09.23/зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ үг хэлж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2002 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 24 дэх жилдээ мөрдөгдөж байгаа бөгөөд нийт 38 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч дийлэнх нь бусад хууль тогтоомжийг дагаж батлагдсан өөрчлөлт болохыг тэмдэглэв.

Тэрээр хэлсэн үгэндээ иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл чухал ач холбогдолтойг, тус хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлага нэгэнт бий болсон гэдгийг онцлон, олон улсын сайн туршлага, эрх зүйн хөгжлийн чиг хандлагад үндэслэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, шүүгч, хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн, судлаачдын санал, практик туршлага, оролцоо чухал болохыг тэмдэглэв.

Уулзалтад оролцсон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хуулийн зохицуулалтыг зүй бусаар ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориудаар удаашруулах боломжтой хуулийн зохицуулалттай байгаа нь практикт тулгамдаж байгаа асуудал болохыг онцолж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас гадна холбогдох бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төлбөрийн чадваргүйдэл, шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомжийг цогцоор нь харилцан уялдаатай шинэчлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах дэд бүтэц болох хаягжилт үнэн зөв байх, хуулийн этгээдийн бүртгэлийг цэгцлэх шаардлагатай талаар санал, байр сууриа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шүүхээр шийдвэрлэгдэж буй иргэний хэргийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхээс өмнө хариуцагч эсэргүүцээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлдэг байх шинэлэг зохицуулалтыг судлан ажиллаж байгаа бөгөөд шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үргэлжлэл болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт туйлын хангалтгүй байгаа тул тус яамнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулийн төслийг багцлан боловсруулж, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас эдгээр хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсоны дагуу тов тогтоолгохоор Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлсэн.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хаяг тодорхойгүй байдлаас шалтгаалан ажиллагаа саатах, төлбөрийн чадваргүй, хаяг тодорхойгүй төлбөр төлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд олон байгаагаас шүүхийн шийдвэр биелэх боломжгүйд хүрдэг тул төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь цогц шинэтгэлийн чухал хэсэг болно.

Уулзалтад Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оюуны-Инноваци ТББ, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургуулийн төлөөлөл, шүүгч, арбитрч, хуульч, өмгөөлөгч, багш, судлаачид оролцлоо.

Уулзалтын төгсгөлд хэлэлцсэн асуудалд үндэслэн хуулийн шинэчлэлтэй холбоотой зөвлөмж боловсруулахаар тогтов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 16 цагийн өмнө
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… 17 цагийн өмнө
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… 18 цагийн өмнө
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА 18 цагийн өмнө
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… 19 цагийн өмнө
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… 19 цагийн өмнө
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 21 цагийн өмнө
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО Өчигдөр
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… Өчигдөр
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… Өчигдөр
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19