КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН ЧИГЛЭЛИЙГ БИЙ БОЛГОЖЭЭ


Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хурлын үр дүн, тайлангийн талаар СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир болон Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Б.Төгсбаяр, НЗДТГ-ын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, “COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын захирал Б.Баттулга нар мэдээлэл хийлээ.

Монгол Улс 2022 оноос эхэлсэн хурлын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж ирсэн бөгөөд энэ хүрээнд 23 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний баг бэлтгэж, хурлаар хэлэлцсэн 34 шийдвэрийн үйл явцад идэвхтэй оролцсон гэдгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ.

Тэрбээр "Улаанбаатарын тунхаглал болон Монгол Улсын дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө” олон улсын дэмжлэг авч, бэлчээр, ус, газар, малчдын амьжиргаа, уур амьсгалын асуудлыг уялдуулсан шинэ бодлогын чиглэлийг бий болголоо.

Тус төлөвлөгөөний хүрээнд "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга", "Ус ба газрын нэгдсэн менежмент", "Байгальд суурилсан дэд бүтцийн санаачилга"-ыг эхлүүлсэн нь цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оруулж буй бодит алхам боллоо гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь манай улсын санаачилга бодитоор хэрэгжихэд томоохон түлхэц болсон гэдгийг тодотгов.

Үргэлжлүүлэн "COP17-д дэлхийн 196 улс, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, нийт 20 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцохоор Улаанбаатар хүрэлцэн ирсэн.

Цэнхэр болон Ногоон бүсэд нийт 756 арга хэмжээ, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд нийт төрийн байгууллага, нийслэл, хувийн хэвшил, сайн дурынхан, оюутан залуусын 3,000 гаруй хүн газар дээр нь ажиллалаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо өндөр байсан бөгөөд 789 хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээ, мэдээлэл бэлтгэсэн байна.

Аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлд 1,000 гаруй алба хаагч ажиллаж, эрүүл мэндийн байгууллагууд 773 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Хурлыг зохион байгуулахтай холбоотой тоног төхөөрөмж, барилга байгууламжийн зардалд 2026, 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 217.1 тэрбум төгрөг тусгасан байсан.

Үүнээс 156.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, 60.8 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт бий болсон.

Мөн хувийн хэвшил болон олон улсын түншүүдээс нийт 7.4 тэрбум төгрөгийн хандив, дэмжлэг төвлөрсөн нь улсын төсвийн ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр болсон гэдгийг танилцууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас СОР17 хуралтай холбоотой санхүүжилт, төсөвтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудастаа байршуулсан.

Хэвлэл мэдээлэл болон иргэдийн зүгээс уг мэдээллийг нээлтэй үзэж сонирхож болно гэдгийг сайд Ц.Сандаг-Очир цохон тэмдэглэлээ.

Тухайлбал, дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан.

Үүний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн "Тал хээрийн төлөвлөгөө"-ний "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга"-ын хүрээнд нийт дэлхийн улс орнуудын 45 бэлчээр, экосистемийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн нь бэлчээрийн асуудлыг дэлхийн анхаарлын төвд оруулж чадсны тод илрэл гэж НҮБ-аас тодотгосон.

Монгол Улсад шууд хамаарах гэрээ, санамж бичиг, санхүүжилтийн амлалтыг нэгтгэвэл ойролцоогоор 1.46 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бий болсон байна.

Энэ нь өнөөдөр эсвэл маргааш төсөвт шууд орж ирсэн санхүүжилт биш.

Харин богино болон урт хугацаандаа эдгээр амлалт, гэрээ, хэлэлцээрийг хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэх санхүүжилтийн боломж гэдгийг тэрбээр онцлоод Монгол Улс COP18 хүртэл буюу ирэх 2028 он хүртэл хоёр жилийн хугацаанд СОР17 хурлын даргалагч орны үүргээ үргэлжлүүлж, тус хурлаас болсон боломжуудыг бодит төсөл, бодит хөрөнгө оруулалт болгоход анхаарч ажиллана гэв.

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан бүтээн байгуулалтын талаар товч мэдээлэл мөн өглөө.

Цэцэрлэгт хүрээлэн дэх нийт 12.3 га ногоон байгууламж, 640 автомашины зогсоол, инженерийн дэд бүтэц зэрэг нь НЗДТГ-ын өмчлөлд үлдэнэ гэдэг мэдээлэл өглөө.

Эдгээрийг цаашид хүүхэд, залуус, гэр бүлүүдийн амралт, спорт, чөлөөт цагийн зориулалттай нээлттэй орчин болгон хөгжүүлэх асуудлыг НЗДТГ хариуцаж ажиллах болно" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 18 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 21 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22