Энэ сард Нумынхан хөлс хүчээ шавхан ажиллаж, гайхалтай үр дүнд хүрч чадна. Эсвэл шулуухан хэлэхэд юу ч хийлгүйгээр яг ижил үр дүнд хүрч ч мэднэ.
Ажил хэргийн хувьд энэ үед нөхцөл байдалдаа тохируулан уян хатан ажиллах шаардлагатай болно. Шийдвэрээ хурдан гаргаж, эргэн тойронд болж буй өчүүхэн өөрчлөлтөд ч шуурхай хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Алдаа гаргахаас зайлсхийгээрэй. Учир нь эхэлсэн цэгтээ буцаж очих нь хэт их хүч шаардана. Од эрхэс ирээдүйн амжилтынхаа төлөө нөөц бололцоогоо хуримтлуулахыг зөвлөж байна.
Хувийн харилцааны тал дээр аль болох идэвхтэй байх хэрэгтэй. Энд танд саад болох зүйл нь зөвхөн өөрийн тань айдас, өөртөө итгэлгүй байдал байх бөгөөд тэдгээрийг даван туулахын тулд чармайх шаардлагатай болно. Бусдын тусламж илүүдэхгүй ч гол ажлыг өөрөө хийгээрэй. Эс бөгөөс хуучин байдалдаа эргэн орохоос өөр аргагүй болно.
Ганц бие хүмүүс өөрсдийн хэрэгцээ, хүслийг хангах боломжтой ч сэтгэлийн ханиа олж учрах эсэх нь эргэлзээтэй байна. Харин гэр бүлтэй хүмүүс аливаад тайван, бодлоготой хандах хэрэгтэй бөгөөд нөхцөл байдал ерөнхийдөө хэвийн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна