ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Р.Сэддорж уг хуулийн төслийг холбогдох байгууллага, оролцогч талуудад танилцуулж, санал авчээ. 

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын төлөөлөл, судлаачид болон иргэд оролцсон байна.

Хуулийн төсөл нь Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх, Мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байна. Хууль санаачлагч танилцуулгадаа Монголбанкны бие даасан байдлын түвшин олон улсын мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр хангалтгүй байгааг онцолсон байна. Үүнд Төв банкны үндсэн зорилт хоёрдмол утгатай, төсвийн шинжтэй үйл ажиллагааг хуулиар бүрэн хориглоогүй, өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх механизм хэрэгжихгүй байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг дурджээ.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд дараах үндсэн зохицуулалтыг тусгажээ. Үүнд: 

  • Монголбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхой хуульчилж, инфляцыг онилсон мөнгөний бодлогын олон улсын жишигт нийцүүлэх; 
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дунд хугацааны инфляцын зорилт, төсвийн зарлагын хязгаарыг тусгаж, мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах; 
  • Монголбанк төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг шууд болон шууд бусаар санхүүжүүлэхийг хориглох; 
  • Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар нөхөх эрх зүйн механизмыг бүрдүүлэх.

Хуулийн төсөл батлагдсанаар инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, Төв банканд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагч үзэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, хэрэгжилт болон санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөний талаар санал, зөвлөмж дэвшүүлж, төв банкны хараат бус байдал, хариуцлага, ил тод байдлын зохистой тэнцвэрийг хангах асуудлаар санал солилцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 1 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 1 цагийн өмнө
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 1 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 4 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 6 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 7 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 8 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … 8 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… Өчигдөр
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
ХИЛ ДАМНАСАН ТӨЛБӨР ТООЦООНЫ ИННОВАЦЫН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/30
ОНОН БАЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 90 БААВГАЙ БҮРТГЭГДЖЭЭ 2026/10/30
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙГ ТАНИЛЦУУЛЖ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХ… 2026/10/30
БАЯН-ӨЛГИЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, БАЯНХОНГОРЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРН… 2026/10/30
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НҮБ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХДАА ХҮН АМ, НИЙГМИЙН АСУУДЛЫН ЧИГЛЭЛТЭЙ АНХААРА… 2026/10/29
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГ… 2026/10/29
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23