Энэ сард Жинлүүрийнхэнд хийх зүйл мундахгүй. Ажил мэргэжлийн хүрээнд ноцтой хүндрэл гарах төлөвгүй боловч зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Ялангуяа аль болох хурдан ахиж дэвшихийг хүсэж байгаа бол үүнд анхаараарай. Мэргэжлийн ур чадвар, нягт нямбай байдал тань гол түшиг тулгуур болох бөгөөд үүнээс өөр зүйл шаардагдахгүй.
Хэрэв танд цаашдын үйл ажиллагааны цоо шинэ хувилбар санал болговол шийдвэр гаргах гэж бүү яараарай. Шинэ гэж санагдах зүйл заримдаа зүгээр л мартагдсан хуучин зүйл байдаг. Та бусдын заавар зөвлөгөөгүйгээр ч өөрийн хүчээр ихийг бүтээж чадна.
Хайр дурлалын тал дээр зайлшгүй шаардлагагүй бол эрсдэл бүү гаргаарай. Урам зориг дутагдаж байвал найзуудаасаа тусламж хүс. Энэ бол муудсан харилцаагаа засаж, сэргээхэд тохиромжтой үе. Харин шинэ танилууд танд ашиг тус авчрахгүй байж мэдэх тул ямар нэг алхам хийхээсээ өмнө сайтар бодоорой. Нөгөө талаар энэ сар танд амарч, тайвшрах боломж олгоно. Гэхдээ илүү сонирхолтой зүйл гарч ирвэл мэдээж оролдоод үзэх хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна