НҮБ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХДАА ХҮН АМ, НИЙГМИЙН АСУУДЛЫН ЧИГЛЭЛТЭЙ АНХААРАХААР ЯРИЛЦАВ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг өчигдөр /2026.10.28/ хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны чиглэл, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн ам, тэр дундаа залуусын гэр бүл, нийгмийн асуудлаар ярилцаж байснаа дурсан ярив. Хөдөөд ганц бие малчин залуусын тоо нэмэгдэж байгаа бол хот, төв суурин газарт ганц бие бүсгүйчүүдийн тоо өсөж байгаа нь хүн амын өсөлт саарах болсон нь нийгмийн тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо. Тиймээс Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны хүрээний чиглэл, зорилтыг тодорхойлохдоо хүн ам, нийгмийн асуудалд анхаарах талаар ярилцлаа.

viber_image_2026-10-28_16-29-21-906.jpg

Мөн УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад олон нийт, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг хангах, ил тод, хүртээмжтэй байдлыг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Нээлттэй парламент” шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.

viber_image_2026-10-28_16-25-14-420.jpg

Цаашид НҮБ-тай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихгүй байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, парламентын хяналтын механизмыг бэхжүүлэх, засаглалын салбар хоорондын уялдаа холбоо, институцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

viber_image_2026-10-28_16-25-15-821.jpg

Түүнчлэн УИХ НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж ирсэн нь хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв. Цаашид уг хөтөлбөрийг нээлттэй парламент зорилттой уялдуулан залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газартай хамтран Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудалд ахиц гарч буйг тэмдэглэлээ.

viber_image_2026-10-28_16-25-14-903.jpg

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн өмнөх уулзалтаар хөндөгдсөн хот, хөдөөгийн хүн амын дээрх асуудлаар НҮБ-ын Хүн амын сан судалгаа хийж, Засгийн газарт танилцуулахад бэлэн болсон талаар мэдээлэв. Мөн 2028–2032 оны хамтын ажиллагааны хүрээний төлөвлөлт хийгдэж байгаа бөгөөд хүн амын тулгамдсан асуудал, уул уурхайн баялгийг хүний сайн сайханд чиглүүлэх, бүс орон нутгийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгаагаа илэрхийллээ.

viber_image_2026-10-28_16-25-16-651.jpg

Уулзалтад УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын даргын зөвлөх Д.Оюунчимэг, П.Тамир, болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

viber_image_2026-10-28_16-25-14-017.jpgviber_image_2026-10-28_16-25-12-279.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НҮБ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХДАА ХҮН АМ, НИЙГМИЙН АСУУДЛЫН ЧИГЛЭЛТЭЙ АНХААРА… 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 1 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГ… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 13 цагийн өмнө
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 19 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛД 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭ… 20 цагийн өмнө
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 20 цагийн өмнө
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ … Өчигдөр
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… Өчигдөр
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ Өчигдөр
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … Өчигдөр
ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНА… Өчигдөр
СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЦАЛИНГИЙН ӨСӨЛТИЙН ЦААНА БОДИТ ХЭРЭГЦЭЭ, ҮР АШИГ БАЙГ… Өчигдөр
З.ГАНЗОРИГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/10/27
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 1 цагийн өмнө
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21