БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ

Admin
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр/2026.10.28/ “Их засаг” танхимд 11.00 цагт 50.4 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

Эхний асуудал нь “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” олон нийтийн хэлэлцүүлгийн танилцуулга, үр дүн байв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, төсвийн хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн үзүүлэлтээр бус хүний ямар эрхийг хангаж байна, хэнд хүрч, хэнийг орхигдуулж байна, ямар бодит үр дүн бий болгох вэ гэдэг талаас төлөвлөх шаардлагатайг танилцуулгадаа онцолсон.

Яамд, байгууллагууд руу хүргүүлсэн удирдамжаар тухайн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг эрэмбэлэх, 2027 оны төсөв батлагдсанаар хүний эрхийг хэрхэн хангах, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт, санал дүгнэлт зэргийг танилцуулахаар дурдсан байна.

Хэлэлцүүлгийн явц болон байгууллагуудаас ирүүлсэн танилцуулгаас харахад төсвийн бодлого хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхийг үнэлэх үзүүлэлтгүй, бүх салбар хүний эрхийг хамгаалах, тэгш боломжоор хангах ойлголтгүй байсан аж. Иймээс цаашид хэлэлцүүлгийг тогтмолжуулах, иргэний нийгмийн байгууллагуудыг төсвөөр дагнан сургаж, чадавхжуулах, төрийн байгууллагуудыг чиг үүргийнхээ хүрээнд хүний суурь эрхүүдийг хангаж ажиллах боломжийг бүрдүүлэх, салбар бүрд тавих шалгуур үзүүлэлтийн загвар гаргах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

4.jpg5.jpg

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Үндэсний аудитын газраас аудитын дүгнэлт гаргахдаа хүний эрхийг хэрхэн хангах талаар тухайн байгууллагын онцлогт тохирсон зөвлөмж өгч байх нь зүйтэй гэж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, хүний эрхийн хэрэгжилтийг үнэлэхэд анхаарах, энэ чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Үргэлжлүүлээд хуралдаанаар Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэл, ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмон, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр нар хуралдаанд оролцов.

2.jpg

ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотойгоор ХЭҮК-т 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн. Эдгээр нь нийт гомдол мэдээллийн 27.6 хувийг эзэлж байна. Цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцдоггүй гэсэн гомдол их ирдэг. Өмгөөлөгчдийн зүгээс, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа талууд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүй байна гэж үздэг. Мөн хойшлуулшгүй арга хэмжээгээр баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч авах эрх хангалтгүй байгааг дурдав. Цаашид шүүгчийн захирамжид цагдан хорих таслан сэргийлэх болон хорих хугацааг сунгах арга хэмжээ авсан үндэслэл, шийдвэрийн талаар тодорхой бичих шаардлагатайг ХЭҮК-ын төлөөлөл онцолсон. Комиссоос төлөвлөгөөт, гомдлын дагуу, гэнэтийн гэсэн гурван төрлийн шалгалт хийдэг байна. Он гарснаас хойш төлөвлөгөөт 3, орон нутагт 13 гэнэтийн шалгалт хийжээ.

7.jpg9.jpg

УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэлийн мэдээллээр, цагдан хорих, баривчлах хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой Улсын Их Хурлын 5 тогтоолын 12 заалтад дүн шинжилгээ хийхэд хэрэгжилт 75 хувьтай байна.

Улсын Их Хурлаас 2024, 2025 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийгдээгүй гэсэн ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмонгийн танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүмжлэлтэй хандаж, хоёр жил юу ч хийгээгүй байна гэж байж болохгүй, хуулийн хэрэгжилтийг улирал тутам мэдээлж, хагас жил тутам хэлэлцэх ёстой хэмээн сануулсан юм.

10.jpg

11.jpg12.jpg

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, өнөөдрийн байдлаар 3350 гаруй хүн цагдан хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэх 5 хэрэг хяналтад байгаа гэсэн бол, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, 2019-2025 онд сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол цөөрсөн. Энэ оны эхний 3 улирлын байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 246 гомдол ирсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны үр дүн, эрх нь зөрчигдсөн иргэний хохирлыг барагдуулж, эрхийг нь сэргээх арга хэмжээ болон баасан гарагт баривчилдаг байдлыг зогсоосон эсэх талаар тодруулсан. Хууль зүйн туслалцааны төв жилд 2700-3000 орчим эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Хохирол барагдуулах тухайд ХЭҮК төлөөлөн нэхэмжлэл гаргадаг бөгөөд 2022 оноос хойш 42 нэхэмжлэл гаргаж, үүний 31-ийг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хуралдааны төгсгөлд Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг олонхын саналаар батлав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 1 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛД 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭ… 2 цагийн өмнө
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2 цагийн өмнө
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ … 6 цагийн өмнө
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 8 цагийн өмнө
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 8 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 21 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 21 цагийн өмнө
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … Өчигдөр
ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНА… Өчигдөр
СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЦАЛИНГИЙН ӨСӨЛТИЙН ЦААНА БОДИТ ХЭРЭГЦЭЭ, ҮР АШИГ БАЙГ… Өчигдөр
З.ГАНЗОРИГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… Өчигдөр
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
ИРЭХ САРЫН 1-НЭЭС ОЛГОЖ ЭХЛЭХ СУУРЬ ТЭТГЭВРИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭ 224 МЯНГА… 2026/10/26
ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22