ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГОВ

Admin
Өчигдөр

Олон улсын эрүүгийн шүүх болон тус шүүхийн албан тушаалтнуудад энэ оны “Үзэл санааны эрх чөлөөний төлөөх Сахаровын нэрэмжит шагнал”-ыг олгохоор Европын Парламент шийдвэрлэжээ. Энэ нь АНУ-ын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг санхүүгийн болон технологийн өргөн хүрээтэй хориг тогтоосон үетэй давхцаж байгаагаараа онцлог юм. 

2026 оны аравдугаар сарын 9-нд Дональд Трампын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг санхүүгийн болон технологийн өргөн хүрээтэй хориг тогтоосон. Тус шийдвэрийн хамгийн чухал онцлог нь шүүхийн шүүгч, прокурор зэрэг хувь хүмүүсээр хязгаарлагдахгүй, Олон улсын эрүүгийн шүүх байгууллагыг бүхэлд нь АНУ-ын хоригийн жагсаалтад оруулсан явдал юм. 

Энэ нь Норвегийн Нобелийн хороо энх тайван болон олон улсын эрх зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч байсан Нави Пиллайд 2026 оны Энхтайваны шагналыг олгосон өдөр гарсан. Дональд Трамп уг шагналыг өөрт нь олгох ёстой байсан гэж мэдэгдсэн зэргийг зарим хэвлэлүүд тухайн үед онцолж байсан.

Олон улсын эрүүгийн шүүх Үзэл санааны эрх чөлөөний төлөөх Сахаровын нэрэмжилт шагнал олгосонд талархлаа илэрхийлжээ. 

"Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) болон тус шүүхийн албан тушаалтнуудад энэ оны “Үзэл санааны эрх чөлөөний төлөөх Сахаровын нэрэмжит шагнал”-ыг олгохоор шийдвэрлэсэн Европын Парламентад Олон улсын эрүүгийн шүүх талархал илэрхийлж байна.

Энэхүү шагналыг Олон улсын эрүүгийн шүүх болон түүний албан тушаалтнууд урьд өмнө байгаагүй сорилт бэрхшээлтэй, тэр дундаа шүүхийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд саад учруулах зорилготой хориг арга хэмжээнүүдтэй тулгарч буй энэ үед олгож байгаа нь онцгой ач холбогдолтой юм.

Ийм нөхцөлд Сахаровын нэрэмжит шагнал нь шүүхийн хараат бус байгууллагууд болон олон улсын эрх зүйг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй хүмүүсийн үйл ажиллагааны ач холбогдлыг дахин нотолж байгаагаараа онцгой утга учиртай юм. Түүнчлэн олон улсын эрүүгийн шүүх өөрийн бүрэн эрхийг хараат бусаар, шударга, алагчлалгүй хэрэгжүүлж, хамгийн хүнд ноцтой гэмт хэргийн хохирогчдын эрх ашгийг хамгаалан шударга ёсыг тогтооход олон улсын хамтын ажиллагаа, тасралтгүй дэмжлэг чухал болохыг энэхүү шагнал онцлон харуулж байна.

Энэ шагнал нь ял шийтгэлгүй үлдэх явдалтай тэмцэх, шүүх ажиллагааг шударгаар явуулах чиглэлээр Олон улсын эрүүгийн шүүхийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн хүлээн зөвшөөрч буй хэрэг төдийгүй тогтвортой энх тайвны үндэс суурь болсон олон улсын шударга ёсны тогтолцооны үүрэг, ач холбогдлыг үнэлж буй чухал үйл явдал юм.

Зөрчил мөргөлдөөн улам бүр нэмэгдэж буй өнөөгийн дэлхий ертөнцөд шударга ёсгүйгээр энх тайван оршихгүй, хууль эрх зүйгүйгээр аюулгүй байдал хангагдахгүй." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 4 цагийн өмнө
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 7 цагийн өмнө
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 8 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 22 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… Өчигдөр
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО Өчигдөр
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… Өчигдөр
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… Өчигдөр
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… Өчигдөр
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … Өчигдөр
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … Өчигдөр
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 2026/10/22
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 2026/10/22
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 4 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16