​ “Крокус”-т 100 гаруй хүний амийг аварсан 15 настай хүүг “Спартак Москва” урив



ОХУ-ын Москва хотын ойролцоохь “Крокус Сити Холл” концертийн танхимд алан хядагчид халдаж 133 хүний амийг бүрэлгэж, 140 гаруй хүн шархдсан аймшигтай явдал болсон.
Тэгвэл алан хядах ажиллагааны үеэр айж цочирдсон олон хүний амийг 15 настай киргиз хүү Ислам Халилов аварсан байна. Хүү “Крокус”-ын хувцас хэрэглэл дээр ажиллаж байсан бөгөөд айж сандарсан хүмүүс мухар булан руу хуйлран гүйлдэхийг хараад аюулгүй газар руу гарах замыг зааж өгөхийн зэрэгцээ өөрөө ард нь үлдэж, бүх хүнийг гаргасныхаа дараагаар гарчээ.
“Хүмүүс олноороо хуйлран гүйлдэж эхэлсэн. Би ч гэсэн эхэндээ хурдхан гараад зугтая гэж бодсон л доо. Гэвч аливаа асуудал болоход яаж ажиллах талаар зааварчилгаа өгсөн байдгийг гэнэт санасан. Тэгээд тэр зааварчилгааны дагуу зөв ажиллахыг хичээсэн. Хүмүүсийг эхэлж гаргаад, өөрөө сүүлд нь гарна гэсэн зааварчилгаа юм. Тиймээс би хүмүүст хаашаа гарахыг зааж өгөөд, өөрөө хамгийн ард нь явж, бүх хүн гарсны дараагаар тэндээс гарсан. Наашаа гранат шидэх юмуу буудахвий гэж их айсан ч азаар хаалгыг маш түргэн нээж, хүмүүсийг гаргаж чадсан” хэмээн 15 настай хүү Ислам өгүүлжээ.
Харин хүүгийн ээж Айпари “Би болсон явдлын талаар сонсоод маш их айж, их уйлсан. Ийм аймшигтай явдлаас хүүг минь амьд үлдээсэн бурханд талархая. Хүү маань их айж сандарсан байсан. Одоо би хүүгээрээ маш их бахархаж байна” хэмээн өгүүлжээ.

 
Ислам хүүгийн аав ээж нь киргиз. Харин хүү Орост төрж өссөн юм байна.
Хүү “Спартак Москва” клубын үнэнч хөгжөөн дэмжигч тул тус хөлбөмбөгийн клубынхэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, өмсгөлөө бэлэглэжээ.
“Ислам хүүг бид урьж, баатарлаг үйлсэд нь баяр хүргэлээ. Найзуудтай нь хамт стадионоор аялуулж, багийнхантайгаа танилцууллаа. Мөн нэр бүхий өмсгөл бэлэглэсэн. “Спартак” клубын талбайдаа хийх бүх тоглолтын багц тасалбарыг бэлэглэлээ. Ийм хөгжөөн дэмжчигтэйгээрээ маш их бахархаж байна” хэмээн “Спартак Москва” клубын зүгээс мэдэгджээ.
Мөн хүүг Оросын рэппэр Моргенштерн 1 сая рублиэр шагнасныг ээж нь ярьсан байна. “Тийм ээ, Моргенштерн бидэнд 1 сая рубль бэлэглэж шилжүүлсэн. Бид зээлтэй бас өртэй. Түүнийгээ дарна” хэмээн Айпари ярьжээ.
.
Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 8 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23