НИСДЭГ ТЭРГЭЭР ОЛИМПЫН ХОТХОНД ИРЖ, ШҮҮМЖЛҮҮЛСЭН ЮТТА ЛИРДАМ ОЛИМПЫН РЕКОРДЫГ ЭВДЭЖ, АВАРГА БОЛОВ


Нидерландын тэшүүрчин Ютта Лирдам карьерынхаа хамгийн тод, мартагдашгүй уралдааныг үзүүлж, эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Олимпын алтан медаль хүртэн, 1 минут 12.31 секундийн амжилтаар Олимпын рекордыг шинэчиллээ.

Ингэснээр Нидерландын баг алт, мөнгөн медалийг хамтад нь авч, энэ Олимпын анхны медалиа хүртэв. 27 настай Лирдам нутаг нэгт Фемке Кокоос 0.28 секундийн өмнө барианд орсон юм. Харин Японы тамирчин, Олимпын аварга Михо Такаги 1:13.95 амжилтаар хүрэл медаль хүртлээ. 

Ютта Лирдам Олимпод оролцохоор ирсэн цагаасаа дуулиан тарьсан юм.  Нидерландын баг тамирчдынхаа хамт нэг онгоцоор ирэлгүй, хувийн нисдэг тэргээр Италид буусан нь шүүмжлэл дагуулсан. Үүнийхээ дараа олимпын нээлтэд жагсаагүй.  Олон сая дагагчтай түүнийг нээлтийн ёслолд гарч ирэх байх гэж хүмүүс хүлээж байлаа. Гэвч зочид буудлын өрөөндөө зурагтаараа нээлт үзэж буйгаа сошиал хаягтаа оруулсан. Яагаад нээлтэд оролцоогүйг тайлбарлахдаа Мэрайя Кэригийн дуулахыг үзмээр байсан гэж хэлсэн юм.

Бээжингийн өвлийн олимпын мөнгөн медальтай, Дэлхий, тивд хэд хэдэн удаа аваргалсан Ютта Лирдамын үндсэн төрөл нь 1000 метрийн зайн уралдаан хэдий ч дотоодын тэмцээнийхээ үеэр унаж, байранд шалгарч чадаагүй. Харин 500 метрийн зайд эрхээ авч чадсан ч Нидерланд улсыг төлөөлөн олимпод оролцох тамирчдыг сонгохдоо 500, 1000 метрт хоёуланд нь түүнийг оруулсан бөгөөд Ютта хэн болохоо баталж, Олимпод түрүүлэхдээ дээд амжилтыг ч шинэчилж чадав.  

Ютта Лирдам бие галбир, өөрийгөө авч яваа байдал, инфлүнсэр, боксчин Жэйк Полын бүсгүй гэдгээрээ олны анхаарлыг татдаг. Харин энэ удаад хувийн нисдэг тэрэг хөлөглөн Олимпын хотхонд очсоноороо “Тэр тамирчин биш саятан шиг аашлах юм.” гэсэн шүүмжлэлд өртөөд амжсан.  

Милан хотын баруун захад байрлах 7 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд үзэгчдийн ихэнх нь Нидерландын "улбар шар" өнгөөр хувцаслаж, сүүлийн гурван гарааны турш ордныг тасралтгүй шуугиулжээ. Тэдний дунд Лирдамын сүйт залуу, боксчин, инфлүнсер Жейк Пол байсан бөгөөд найз бүсгүйнхээ ялалтын дараа өөрийн эрхгүй нулимс унагасан байна.

Эхлээд Фемке Кок ордон даяарх үзэгчдийг догдлуулжээ. Тэрбээр АНУ-ын тамирчин, дэлхийн рекорд эзэмшигч Бриттани Боутай хамт гулгаж, 1:12.59 амжилт үзүүлэн тухайн мөчид Олимпын дээд амжилтыг шинэчилсэн нь үзэгчдийг баяр хөөрт автуулсан байна.

Сүүлийн гараанд Такагитай тулгарсан Лирдам хэмнэл, хяналтын жинхэнэ мастер гэдгээ харуулжээ. Тэр эхний 400 метрт 17.68 секунд гулгаж, 600 метрийн зайн хамгийн хурдан завсрын цаг болох 43.78 секундийг үзүүлсний дараа итгэлтэйгээр барианд орж, 1:12.31-ээр хэдхэн минутын өмнө Кокийн тогтоосон Олимпын рекордыг дахин ахиулсан юм.

Лирдам “Уралдааны үеэр би ядрах эрхгүй гэж өөртөө хэлсэн. “Чамд үүнээс хойш 80 жил амрах хугацаа байна. Дараа нь ядраарай. Харин одоо харамсахаар зүйл хийж болохгүй. Үүний төлөө чи маш их тэмцсэн’ гэж өөртөө хэлсэн.” гэж ярьжээ.

Лирдамын хувьд энэ нь ялалт төдийгүй “даагаа нэхсэн” үйл явдал болжээ. Тэр 2022 оны Бээжингийн Олимпод энэ зайд Такагид ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол энэ удаад  яг түүнтэй шууд уралдан, ялсан байна.

“Барианд орсны дараа би үнэхээр гайхширсан, маш их ядарсан, бас маш их сэтгэл хөдлөлд автсан." гэж Лирдам өгүүлжээ.

Лирдам 1000 метрийн зайд Дэлхийн хоёр, Европын гурван удаагийн аварга бөгөөд Бээжингийн Олимпын мөнгөн медальтай. Үүний зэрэгцээ тэр мөсөн талбайгаас давсан асар их дагагчтай, зөвхөн инстаграмд гэхэд таван саяас дээш, бусад платформд түүнээс ч олон дагагчтай юм.

Ютта Лирдамын бие даасан, зөрүүд зан бага наснаас нь илэрсэн гэдэг. Гэр бүлийнхэн нь түүнийг маш эртнээс зорилгодоо үнэнч, нэг зүйл сонговол түүндээ бүхнээ зориулдаг хүүхэд байсан гэж ярьдаг. Анх хоккейд амжилт гаргаж байсан ч өсвөр насандаа тэшүүрт шилжсэн нь ганцаарчилсан спортын тодорхой, шударга шинж түүнд таалагдсантай холбоотой гэнэ. Хожим тэр хурдны тэшүүрийг “харгис үнэнч спорт, энд цаг л шийднэ, үзэл бодол биш” гэж тодорхойлсон.

Өсвөр насандаа тэр аль хэдийн бизнес сонирхож, төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн байдаг. Лирдамын гэр бүл элит амжилт ба арилжааны боломж хамт оршиж чадна гэдгийг эрт ойлгосон нь түүнийг зах зээлд хамгийн их нийцсэн тамирчдын нэг болгосон гэдэг. 

Ютта 18 насанд хүрэхдээ аль хэдийнэ өсвөрийн дэлхийн аварга болсон байсан бөгөөд насанд хүрэгчдийн түвшинд шилжсэнээсээ хойш богино хугацаанд дэлхийн шилдгүүдийн нэг болсон. Тэр үе үеийнхээ тэшүүрийн 1000 метрийн зайн хамгийн хүчтэй тамирчдын нэг болон төлөвшиж, олон тэмцээнд аваргалсан.

Мөсөн талбайгаас гадна Лирдам өөрийн сувгаар сарын тэмдгийн эрүүл мэнд, өсвөр насны жингийн дарамтын талаар илэн далангүй ярьж ирсэн нь өмнөх үеийнхэн дунд хориотойд тооцогдож байсан сэдвүүдийг хэвийн болгоход тусалсан гэж тамирчид, дасгалжуулагчид үнэлдэг.

Түүний нэр хүнд 2023 онд Жейк Полтой үерхэж эхэлснээр улам өссөн юм. Өнгөрсөн жил сүй тавьсан хос Пуэрто Рико болон Нидерландын хооронд “жим” гаргаж байгаа бөгөөд хурдны тэшүүрийн “Тейлор” ба Трэвис болж, Олимпын спорт ба цахим сүлжээний алдрын хамгийн тод огтлолцлын нэгийг бүтээжээ.

Пол Олимпын наадмыг өөрийн амьдралыг байнга баримтжуулдаг камерын багийн хамт үзсэн. Түүний оролцоо, хосын нийлбэр, цахим хүрээлэл нь хурдны тэшүүрийн спортыг  урьд өмнө байгаагүй анхаарал татах хэмжээнд хүргэжээ.

Хурдны тэшүүрийн хүрээнд Лирдамын нэр хүнд,  гүйцэтгэл өндөр. Нидерландын олимпын сонгон шалгаруулалтад 1000 метрт унасан нэг тохиолдлыг эс тооцвол тэр Миланд маш сайн формтой ирсэн юм. Харин энэ олимп түүнийг өөрийн үндсэн зайд ялах ёстой тамирчин гэдгийг баталлаа.

Энэ тэмцээн түүний карьерын оргил мөч болж үлдэх магадлалтай. Лирдам өнгөрсөн жил энэ Олимп нь түүний сүүлчийнх байж мэднэ гэж хэлж байсан. Ютта Лирдам ням гарагт 500 метрийн зайд уралдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 1 цагийн өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 3 цагийн өмнө
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 3 цагийн өмнө
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 4 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… 8 цагийн өмнө
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР… 8 цагийн өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… Өчигдөр
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 Өчигдөр
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ Өчигдөр
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2026/08/03
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01