ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРААР СУНГАХ БОЛОМЖ БҮРДЭВ

Admin
1 цагийн өмнө

Манай улсын 1.2 сая иргэн хэрэглээний зээлтэй байдаг тооцоо байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.11.03/ хуралдаж, хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоол баталжээ.

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд зээлийн хугацаагаа 48 хүртэл сараар уртасгах боломж уг тогтоолын дагуу бүрдэж байна. 

Өр, орлогын хязгаарлалт болон хугацааны хязгаарлалттай зээлүүд тухайлбал цалин, малчны, автомашины зэрэг хэрэглээний зээл аваад санхүүгийн хүндрэлд орсон тохиолдолд  хугацааг сунгаж. төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг харгалзан энэхүү зохицуулалтыг хийж байгаа аж.

Хэрэглээний зээлийг өр, орлогын харьцаа 45 хувьд хамаарах зээл, хамаарахгүй зээл гэж хувааж үздэг. Мөнгөний бодлогын хорооноос гаргасан өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамрах зээл цалингийн, малчны болон бусад гэж хуваагдана. Бодлогын шийдвэрийн үр нөлөө нь 8.5 их наяд төгрөгийн зээлтэй хамаатай байх аж. Үүний 6.3 их наяд нь цалингийн, 1.3 их наяд нь малчдын зээл, 0.9 их наяд нь бусад зээл байгаа аж. 2026 оны 9 дүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгчийн 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.

Тэтгэврийн зээл болон хадгаламж барьцаалсан зээл дээр өр, орлогын харьцаа тооцож үздэггүй. Энэ нь 5.2 их наяд байгаа бөгөөд дээрх зээл хугацаа сунгахад орохгүй.

Өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны 9 дүгээр сард 9.1 хувьд хүрч,  өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өсжээ. 

Иргэд давхардуулан зээл авах тохиолдол маш ихэссэн. Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авч, улам бүр өрийн дарамтад ороход хүргэж байна. 

Ийнхүү зээл төлөх хугацааг сунгаснаар зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж. зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Монголбанк гаргасан шийдвэрээ хүргүүлснээр банкууд маргаашаас зээлийг сунгах хүсэлтийг хүлээн авч эхэлнэ.

Иргэд зээл авсан банкандаа хүсэлтээ гаргана. Шаардлагатай бол энэ зохицуулалтыг 1-ээс илүү хийж болох ч нийт хугацаа 48 сараас хэтрэхгүй байна. Зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй. 

Банк, банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн зохицуулалт ялгаатай байгаа. Үүнийг өөрчилж, ирэх онд нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэхээр Мөнгөний бодлогын чиглэлд тусгажээ. Ер нь 2027 оны Мөнгөний бодлогын чиглэлд суурь асуудлыг шийдэхийг зорьсон байгаа. Хэрвээ суурь асуудлыг шийдэхгүй бол байдал өөрчлөгдөхгүй гэж Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мэдэгдсэн. 

Банкны салбарт нийт 94.7 их наядын төгрөгийн актив байгаагаас тал орчим буюу 49.4 хувь нь зээл байгаа аж. Үүнээс хэрэглээний зээл нь 13.7 их наяд байна. 2025 оны 1 дүгээр улиралд хэрэглээний зээлийн чанаргүй хувь хэмжээ 3 хувь байсан бол 2026 оны 9 дүгээр сарын байдлаар 5.9 хувьд хүрч, ойролцоогоор 2 дахин өсжээ. Хэрэглээний зээл дээр чанаргүй гэх ангилал өндөр дүнтэй буюу 803.8 тэрбум төгрөг чанаргүй гэдэг ангилал руу орох гээд байгаа аж.

Валютын ханш өссөн эсэх талаарх асуултад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Монголбанкны албан ханш тогтвортой байгаа. Амралтын өдрөөр Найман шарга дээр нэмэгддэг тохиолдол гардаг. Нэг байгууллага үнээ нэмсний зургийг авч тавьсан байсан" гэж хариулсан. Мөн валютын нөөц хангалттай байгааг хэлсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 26 минутын өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 1 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 7 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 7 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 8 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 10 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22