Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ ГЭВ?

Admin
1 цагийн өмнө

Орон сууцны залиланд өртөж, орох оронгүй болж, хэдэн арван сая төгрөгөө алдаж хохирч буй олон иргэн байна. Ирэх долоо хоногт Засгийн газарт хууль, шийдвэрийн төсөл оруулж энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдэгдэв.

Чухам яаж шийдвэрлэх гэж байна вэ?

ОРОН СУУЦТАЙ ХОЛБООТОЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАРАХ ЦАХИМ СИСТЕМ БҮРДҮҮЛЖ, ЗАЛИЛАНД ӨРТӨХ  ЭРСДЭЛИЙГ ХААНА 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн ярианаас зарим зүйлийг онцолъё.

-Орон сууцны залилангийн эрсдэлээс сэргийлэх үүднээс төрийн байгууллагуудад байгаа барилгын ажил эхлэхээс өгсүүлээд орон сууцтай холбоотой бүх мэдээллийг ил тод болгох цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна. 

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Яаравчилсан горимоор УИХ-д өргөн бариад ирэх 7 хоногоос хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Энэ хууль гарснаар ямар ач холбогдолтой вэ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 2178 дуусаагүй орон сууц байна. Мэдээлэл нь ил тод бус байгаагаас болоод тухайн орон сууцны захиалгын гэрээг байгуулахтай холбогдуулж залилах явдал асар их байна. Үүнээс гадна зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн, дулааны зөвшөөрөл аваагүй, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, иргэдийн эрх ашгийг хохироосон, эсвэл барилгын ажлыг зөвшөөрөлтэй эхлүүлсэн ч санхүүгийн хүндрэл, дампууралд орсон, барилгын ажил нь дуусдаггүй асуудал байна. Бас гурвалсан гэрээтэй асуудал байна. Нийслэлтэй хамтарч тухайн компани гэрээ байгуулаад орон сууцанд орох гэж буй иргэний газрыг дахин төлөвлөлтөд оруулаад орон сууцтай болгоно гэж амласан асуудлууд байгаа. Энэ хүрээнд маш олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. 

Хууль эрх зүйн үүднээс дахиж ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс хуулийн төслийг оруулж ирж байна.

  • -Хуулийн хүрээнд төр өөрт байгаа бүх мэдээллээ ил тавьж, цаашид иргэд хохирохгүй байхад анхаарал хандуулна.
  • -Барилгын зураг зурагдаад ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгохоос эхлээд тухайн сууц болгон бүгд нэг QR кодтой болно. Нэг бүртгэлтэй болоод нэг гэрээтэй байна гэсэн үг. Давхардуулж ямар нэг байдлаар захиалга авах, залилан хийх, иргэдийг хуурах асуудал байхгүй болно.
  • -Нэг айл далан айлын орон сууц барилаа гэхэд далан айлынх нь тус бүрийн дахин давтагдашгүй QR кодуудыг өгнө гэж ойлгох хэрэгтэй. Хүнээр бол иргэний үнэмлэхтэй, паспорттой боллоо л гэсэн үг. Барилгын зураг зурагдаад ажил эхлэхээс өгсүүлээд ашиглалтад орохоос ашиглалтаас гарах хүртэл хугацаанд ганц л QR кодтой байна гэсэн үг. Захиалга хийж байгаа этгээд нотариатад хандахад, банкинд барьцаанд тавихад ч тэр QR кодыг ашиглана. Бүртгэлжүүлэлтийн системээр эрсдэлийг хааж байна гэсэн үг. Ингэснээр давхар бичилт буюу давхардуулан гэрээ хийж буй асуудлыг байхгүй болгоно. 
  • -Аймаг, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар зөвшөөрөл олголоо, 2-3 хоногийн дотор Улсын бүртгэл дээр мэдээлэл цахим Emongolia дээр гарч ирэх ажлууд хийгдэнэ. Зөвшөөрөлтэй бүх барилгуудыг 11 дүгээр сарын 5-н гэхэд цахим дээр оруулах ажлууд хийгдээд явж байна. 11 дүгээр сарын 15-н гэхэд зөвшөөрөлгүй ч байсан эхэлсэн, дуусаагүй бүх барилгыг цахим бүртгэлд оруулна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Emongolia дээр энэ цахим мэдээллийн санг бий болгохоор ажиллаж байна. 11 дүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад орно.   
  • -Байр хайж байгаа иргэд ороод энэ QR кодоор нь шалгачихна гэсэн үг. Давхардуулан гэрээтэй юм уу, үгүй юм уу гэдгийг харна. Барилгын ажил эхлүүлэхэд ямар нэг эрсдэл байна уу, үгүй юу, газрынхаа зөвшөөрөл, баталгааг авсан уу, гэрчилгээ нь бүх норм дүрэм стандартынхаа дагуу байна уу гэдгийг харж эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг хийж өгч байна. 
  • -Хүмүүс гэрээгээ цуцлахдаа нотариат дээр очдог. Улсын хэмжээнд 280 гаруй нотариатын байгууллага ажиллаж байна. Эдгээр байгууллагууд Улсын бүртгэлтэй холбогдоод бүгд цахимжчихсан. Тэнд гэрээ нь цуцлагдлаа, барьцаа баталгаанд тавилаа гэхэд тухайн цаг минутад гэрээ нь шинэчлэгдлээ гэж орно гэсэн үг. Орон сууцны компаниуд яг энэ баталгаат захиалга, урьдчилан тэмдэглэл хийсэн байран дээр давхардуулан захиалга гэрээ хийхийг хатуу хориглож өгсөн. Хариуцлагыг нь үүрэгжүүлсэн зохицуулалтыг бий болгосон. Иргэд нөхцөл хангасан, хангаагүй, давхар захиалгаас эрдэлээс хамгаалагдах бүх мэдээллүүд ил тод болно.
  • Төрийн байгууллагууд ямар шалтгаанаар орон сууцанд зөвшөөрөл өгөхөөс татгалзсан байна, тэр мэдээллүүд нь хүртэл гарч ирнэ. Энэ мэдээллүүдийг ил тод болгосноор иргэд бүгдээрээ хянаад захиалга хийхээс өмнө өөрөө өөрийгөө эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. 
  • Тухайн барилга эхлүүлэхтэй холбоотой бүх мэдээллийг харж болно. Сууц талбайнх нь тоо, хэмжээ, зураг, кв.м, гэрчилгээ, кадастр, барилгынх нь зөвшөөрлүүд байна. Төр орон сууцны залиланг таслан зогсоох үүднээс ийм ажлыг хийж байна.

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨС БОЛЖ ХОХИРСОН ИРГЭДЭД ТӨРӨӨС ОРОН СУУЦ ОЛГОНО 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн зөвхөн энэ цахим системийн талаар ярьсангүй. Орон сууцны залилангаас болж хохирч буй иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх талаар тус яамнаас оруулж буй саналыг мөн танилцуулсан юм. Хохирогчдын асуудлыг хэрхэн шийдэх вэ. 

Хэд хэдэн үндэслэлээр иргэдийн эрх ашиг хохироод байгаа гэж Г.Тэмүүлэн сайд онцолсон.

  • -Нэгд, цэвэр залилангийн асуудал байгаа. Байшингаа барихгүй, зөвшөөрөл аваагүйгээр зураг үзүүлээд нэг тоот дээр маш олон айл өрхүүдээс давхардуулан гэрээ байгуулаад залилсан. 
  • -Зөвшөөрөлтэй барилгын ажил эхлүүлээд санхүүгийн хүндрэл, бусад тодорхой асуудлуудаас шалтгаалаад зогсонги байдалд орсон.
  • -Зөвшөөрөлгүй 37 төсөл байна, дотор нь мянга, мянган барилгууд байна гэсэн үг. Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр огт гэрчилгээгүйгээр эхлүүлсэн ажлууд үүний зарим нь байгаа. Энэ улсад хяналт байхгүй, хууль дүрэм журмууд мөрдөгдөхгүй болсон байна. Нэг талдаа Мэргэжлийн хяналтын байхгүй болгосноос үүдэлтэйгээр очиж тэрэн дээр нь хяналт тавьж хааж боож шахаж шаарддаг нэгж, хүн хүч байхгүй болсон. Улс орны хэмжээнд хяналтын асуудал хүнд болсон байна. 21 төсөл зургаа батлуулаагүй барилгын ажлыг эхлүүлсэн, дуусаагүй төслийн тоонд орсон. 10 ажил нь ямар ч архитектур, төлөвлөлтийн даалгавар аваагүй. Зарим нь дууссан мөртлөө зөвшөөрөлгүй баригдаад дулаан цахилгаандаа холбогдож чадаагүй. Холбогдох байгууллагууд дүрэм журмын дагуу зөвшөөрөл өгдөг, гэтэл дүрэм журамгүй барьсан асуудлууд байна.

Хохирсон иргэдийн асуудлыг яах вэ гэдэг асуудал байна. 

Ирэх 7 хоногт Засгийн газарт энэ залилантай холбоотойгоор шийдвэрийн төслийг оруулахаар бэлдэж байна. Цэвэр залилантай холбоотойгоор 173 хэрэг бүртгэл нээгдсэн байна. Хохирлын хэмжээ нь 173 тэрбум төгрөг, олон мянган иргэд ийм их хэмжээний мөнгө хөрөнгөөрөө хохирсон.

  • Төр өөрөө үүрэг хариуцлага хүлээгээд иргэдийг хохироосон асуудал байгаа Энэ бол дахин төлөвлөлт. Гурвалсан гэрээ байгуулаад иргэдийн газрыг авсан. Барилгын компани нь барилгаа барьдаггүй, эхэлдэггүй, дуусгадаггүй. Иргэд газраа чөлөөлөөд амьдрах орон сууцгүй, түрээсийн байранд амьдарч байгаа асуудал бий. Төр энэ асуудлыг түргэн шуурхай шийдэх ёстой гэж Ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байгаа.Ирэх 7 хоногт Засгийн газарт тогтоолын төсөл оруулна. Барилга, хот байгуулалтын яаманд чиглэл өгөөд дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн газруудыг нь дүйцүүлж аваад төрөөс орон сууц олгох байдлаар энэ асуудлыг үе шаттайгаар шийдэхээр төлөвлөж байна. Энд 800 орчим иргэдийн асуудал яригдаж байгаа. Орон сууцжуулалтын төслийн хүрээнд байгаа орон сууцнуудаас үе шаттайгаар шийдье гэдэг асуудлыг тавиад эрхийг нь нийслэл, Барилга хот байгуулалтын яаманд өгье гэж ярьж байна. 
  • Төр инженерийн шугам сүлжээг нь шийдэж өгөөгүй газрууд байна. Нэг талдаа зураг төсөлгүй баригдсан боловч тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад барьсан барилгуудын тухайд хөрөнгө гаргаад инженерийн шугам сүлжээнүүдийг хийх нь зөв байна гэж үзэж байгаа. 
  • Бүр зөвшөөрөлгүй баригдсан газрууд байна. 2026 оны долдугаар сард Зөвшөөрөл мэдэгдлийн хууль батлагдаад үүнтэй холбоотойгоор төрийн зөвшөөрөл олгодог процессуудыг хялбаршуулсан. Зөвшөөрөлгүй баригдсан барилгууд дээр дутуу баримтыг нь хуулийн дагуу нөхөж хийх боломж бололцоо байгаа эсэхийг судалж байна. Энэ хуулийн хүрээнд цаашид гарах эрсдэлүүдийг хаагаад нэг удаагийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. 

Гэхдээ эдгээр асуудал Засгийн газраар орж шийдэгдэнэ. Ажлын хэсгийн түвшинд ийм байдлаар шийдэх саналтай байгаа гэдгийг Г.Тэмүүлэн сайд онцолсон юм. 

Эрх зүйн зохицуулалт байхгүй, иргэдийг мэдээллээр хангаж чадаагүйгээс болоод төр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаагүйгээс болоод үүссэн асуудал дээр тодорхой хэмжээний иргэдээ хамгаалах зохицуулалтыг хийхээс өөр аргагүй гэж тэр үзэж байгаа аж.

Залилан, луйвар хийж, хууль тогтоомж зөрчиж зөвшөөрөлгүй барилга барьж буй компаниудад хатуу арга хэмжээ авч, ийм асуудлыг таслан зогсоох арга хэмжээг хуулийн хүрээнд хийж өгч байгаа гэнэ.

Дашрамд дурдахад Г.Тэмүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод энэ сарын 26-нд нэг сар болох аж. Сар болгоны нэг өдөр тухайлбал, сүүлийн 7 хоногийн мягмар гарагийн 11 цагаас  байнга нээлттэй мэдээлэл өгнө гэж мэдэгдлээ.     


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 1 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 2 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 2 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 17 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 17 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 18 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 23 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… Өчигдөр
Ц.ЦОГТ: ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ЭДГЭЭДЭГ ШҮҮХ БАЙХ БОЛНО Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ СУДАЛГАА, НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИ… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: НАСАНД ХҮРЭГЧДИЙН МАРГААНЫ ДУНД ХҮҮХДИЙН ЭРХ БҮДГЭРЧ, ДУУ… Өчигдөр
ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10