ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Admin
6 цагийн өмнө

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Хуралд үндэсний төлбөрийн системийн оролцогч болох Монголын банкны холбоо, банк, финтек байгууллага, санхүүгийн удирдлага, төрийн захиргааны байгууллага болон олон улсын төлбөрийн картын үйлчилгээ үзүүлэгч зэрэг 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. 

Хурлаар төлбөрийн систем, технологийн чиглэлээр баримтлах Монголбанкны дунд хугацааны стратеги, олон улсын төлбөр тооцооны mBridge төсөл, төлбөрийн системд хийсэн хяналт шалгалтын дүн, холбогдох журам, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монголбанкны зөвшөөрлийн цахим системийн талаар танилцууллаа.

Мөн төлбөрийн системийн хөгжил, олон улсын сайн туршлага, шинэ технологи, инновацын шийдлүүдийн талаар мэдээлэл солилцов. Тухайлбал, UPI олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас төлбөрийн системийн хөгжлийн олон улсын туршлага, сайн жишгийг танилцуулсан бол ХААН Банк болон “Нэйшнл Онлайн Дижитал Экосистем” ХХК-иас цахим залилангаас урьдчилан сэргийлэх технологийн шийдэл, хиймэл оюуны боломжийн талаар тус тус танилцуулга хийлээ. Эдгээр танилцуулгаар дамжуулан төлбөрийн системд шинээр нэвтрүүлэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хүргэв.

Түүнчлэн төлбөрийн системийн цаашдын хөгжил, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын асуултад хариулж, тэдний санал, байр суурийг сонсон, харилцан санал солилцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 4 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 6 цагийн өмнө
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 8 цагийн өмнө
ЕАБХАБ-ЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА 9 цагийн өмнө
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… Өчигдөр
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… Өчигдөр
НҮБ-Д АЖИЛЛАДАГ, ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОЛГОНО ГЭЖ ИРГЭДИЙГ ХУУРАН … Өчигдөр
БОХХААБХ:ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… Өчигдөр
ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН ДЭЛХИЙН АВАРГААС ГУРАВ ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮ… 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛИЙН ТӨС… 2026/10/07
ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ, ГЭРЭЭР АСАРЧ БУЙ ЭЦЭГ, ЭХЭД 5 Х… 2026/10/07
ЭПШТЕЙНИЙ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ТАЛААР ДУРДАГДСАН АСУУДЛААР СОНСГОЛ ЗОХИ… 2026/10/07
ФРЭНСИС ХАЛЗЕН САНСРЫН СҮНСЛЭГ БӨӨМИЙГ ИЛРҮҮЛЭХ СУДАЛГААГААРАА НОБЕЛИЙ… 2026/10/07
ННФ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ НЬ МӨЧЛӨГ ДАГАСАН ТӨСӨВ БОЛЖЭЭ 2026/10/07
Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО 2026/10/07
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25