НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Admin
3 цагийн өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.07/-ийн 12.16 цагт эхэлж, Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдийн гаргасан 3 өргөдлийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Н.Наранбаатар, Ж.Галбадрах, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Д.Рэгдэл, Ц.Идэрбат, Ж.Батсуурь, М.Сарнай, П.Мөнхтулга, Т.Аубакир, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, С.Замира, Г.Лувсанжамц, С.Ганбаатар, О.Саранчулуун, Х.Жангабыл, Х.Болормаа, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Заяабал, М.Бадамсүрэн нар оролцож, 55.1 хувийн ирцтэй эхлэв.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь иргэн Э.Баясалцэнгэлээс ирүүлсэн Автомашины албан татвар болон автозам ашигласны төлбөрийг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан УИХ-аар хэлэлцүүлэх тухай нийтийн цахим өргөдөл байв.

Уг өргөдлийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нийтийн өргөдлийн системд байршуулж, 33216 иргэн дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.3-т заасны дагуу Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т зааснаар Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлснийг хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар дурдав.

2026-10-07 17.44.57.jpg

НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбадрах, Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу НИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Харин Автозам ашигласны төлбөрийг НИТХ-ын 2013 оны 47 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 2024 оны тогтоол гарах хүртэл хувь хэмжээг нэмээгүй байсан.

Нийслэлийн замын сангийн орлого 2023 онд 62.8 тэрбум, 2024 онд 70.7 тэрбум, 2025 онд 211.8 тэрбум төгрөг бүрдсэн бол 2026 онд 240.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан.

Замын сангийн хөрөнгөөр 2020-2026 онд 7 төрлийн эх үүсвэрээс нийт 197 төсөл арга хэмжээг санхүүжүүлж, 400 км зам шинээр барьж, 656.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Мөн 237.6 км замыг өргөтгөж шинэчилсэн. Дурдсан хугацаанд нийт 637.2 км замын ажилд 1 их наяд 36.5 тэрбум төгрөг зарцуулсан байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ж.Батжаргал, С.Замира нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүд Улаанбаатар хотын замын урт хэдэн км болсон, автозамын чанар, осол аваар, түгжрэлийн шалтгаан, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд үзүүлж буй нөлөөлөл зэргийг тодруулж, татвар, төлбөрийг нэмэгдүүлэхээс өөр шийдэл, хувилбарыг мөн судлах шаардлагатайг хөндөж байлаа.

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслөөр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь иргэн Б.Болорчулуунаас гаргасан НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгааг 8 хувь болгон нэмэгдүүлэх тухай нийтийн өргөдөл байв.

5.jpg

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн, НӨАТ-ын хувь хэмжээ олон улсын дунджаар 16 хувь байдаг. Манайд төсвийн орлогын 20-25 хувийг НӨАТ-ын орлого бүрдүүлдэг бөгөөд хэрэв буцаан олголтын хувийг нэмбэл НӨАТ-ын орлого 2.1 их наядаар буурах тооцоолол гарсан. УИХ-аас өнгөрсөн хавар баталсан Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах олон чухал өөрчлөлтүүд орсон. Нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд 4.1 их наяд төгрөг үлдэх өөрчлөлт болсон гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, С.Ганбаатар, О.Саранчулуун, П.Сайнзориг, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, С.Замира, П.Ганзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

2026-10-07 17.45.48.jpg

замира.jpg2026-10-07 17.46.02.jpg4.jpg9.jpgган.jpg2026-10-07 17.45.35.jpg7.jpg2026-10-07 17.45.54.jpg

6.jpg

НӨАТ төлдөггүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн далд эдийн засгийг ил болгох хувилбар тооцож үзсэн эсэх, худалдан авалт хийсэн ч баримтаа баталгаажуулдаггүй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцдог, бүртгэлийг сайжруулах ямар арга хэмжээ авдаг талаар голчлон сонирхож байлаа. Мөн уул уурхайн экспортын орлогоос НӨАТ авдаггүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого уян хатан биш, иргэд, аж ахуйн нэгжүүд НӨАТ жигд төлдөггүй зэрэг шүүмжлэлийг хэлж байв. Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхээс илүүтэй татварын бодлогын цогц шинэчлэл хийх шаардлагатайг сануулсан юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад 75 мянган НӨАТ төлөгч бүртгэлтэй, баримт олголт, баталгаажуулалтыг сайжруулах арга хэмжээг банкны салбартай хамтран хэрэгжүүлж буй, E-Mongolia системд хөгжүүлэлт хийж байгааг Татварын ерөнхий газрын Татварын хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржав танилцуулсан.

Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ажлын хэсэг байгуулахыг дэмжээгүй юм.

Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь иргэн Э.Батбаяраас гаргасан Орон нутгийн болон улсын чанартай автозам ашигласны хураамжийг нэмсэн шийдвэрийг цуцлах талаар Ажлын хэсэг байгуулж УИХ-аар хэлэлцүүлэх тухай нийтийн өргөдөл байв.

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд, манай улс 14 мянган км олон улсын болон улсын чанартай автозамтай, үүнээс 8000 км нь хатуу хучилттай. Цахим системд шилжүүлсэн 34 Төлбөр хураах цэг бий. Замын хураамж 2013 онд 500, 2016 онд 1000 төгрөг байсныг Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 273 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон. Нийт хатуу хучилттай замын засвар арчлалтад жилдээ 285 тэрбум төгрөг шаардлагатай. Хураамжийг нэмснээр 90 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоолол бий гэв.

ЗТХТ.jpg

33.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, О.Саранчулуун, М.Бадамсүрэн, П.Сайнзориг, Н.Наранбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Зам ашигласны хураамж нэмсэн талаар орон нутгийн иргэд гомдолтой байгаа, өрхийн амьжиргаа, орлогыг судалсан эсэх, замын эвдрэлээс болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ, Төлбөр хураах цэгийг оновчтой байршуулаагүй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хураамжаас чөлөөлөх журмын хэрэгжилт, олон дахин зорчих шаардлагатай иргэн, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлтийн зохицуулалт, уул уурхайн тээвэрлэлт хийж буй хүнд даацын автомашины жин пүүг цэгүүдэд байршуулах шаардлагатай зэрэг олон асуудлыг хөндсөн.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.6 хувь нь дэмжсэн тул Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж Байнгын хороодын хамтарсан хурал өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 13 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 14 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 15 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26