ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Admin
13 цагийн өмнө

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын дэвшүүлж буй мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах шинэчлэлийн саналуудыг Засгийн газар дэмжиж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уг төсөлтэй танилцаж, Монголбанкны санал болгож буй бодлогын шинэчлэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцов.

Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлнэ

Монголбанк 2012–2025 оны хугацаанд 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болж, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнд өнгөрсөн хугацаанд Төв банкаар дамжуулан хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд нөлөөлсөн бөгөөд 2012 оноос хойш нийт 15.8 их наяд төгрөгийн ийм төрлийн санхүүжилт олгожээ.

Энэхүү бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголбанк Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргаж, Төв банканд эзэмшүүлэх санал дэвшүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал дэмжлээ.

Уг саналын хүрээнд жил бүр 1.5 их наяд төгрөгийн, 25 жилийн хугацаатай тусгай үнэт цаас гаргахаар төлөвлөсөн бөгөөд эхний таван жилд үндсэн болон хүүгийн төлбөр хийхгүй байхаар тооцжээ. Ингэснээр 2027–2031 онд улсын төсвөөс шууд зардал гарахгүйгээр Төв банкны санхүүгийн чадавхыг сэргээх нөхцөл бүрдэх юм.

Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хуулиар баталгаажуулна

Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын үр нөлөөг сулруулж ирсэн бүтцийн хүчин зүйлсийг арилгахын тулд төсөв, мөнгөний бодлогын уялдааг тогтолцооны түвшинд хангах, Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр санхүүжүүлэх практикийг зогсоох шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд төсвийн шинжтэй үйл ажиллагааг Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлэхийг хуулиар хориглох саналыг Ерөнхий сайд дэмжиж, холбогдох хуулийн төслийг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулах чиглэл өглөө.

Мөн Засгийн газар төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг чанд мөрдөж ажиллахаа илэрхийлэв.

Инфляцыг бууруулахад чиглэсэн бүтцийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлнэ

2026 оны аравдугаар сарын байдлаар жилийн инфляц 13.4 хувьд хүрч, эдийн засаг 7.6 хувиар өссөн ч өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг иргэдийн бодит амьжиргаанд хүргэхэд үнийн тогтвортой байдал чухал болохыг харуулж байна.

Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг тэжээж буй зургаан үндсэн сувгийг хязгаарлах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг тусгажээ.

Үүнд төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал болон санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх зэрэг шинэчлэл багтаж байна.

Түүнчлэн Монголбанк валютын зах зээл дэх шууд оролцоогоо үе шаттай бууруулж, зах зээлийн зохицуулагчийн үүргээ бэхжүүлэхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд дэмжлээ.

Ийнхүү Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын дэвшүүлсэн мөнгөний бодлогын цогц шинэчлэлийн гол саналууд Засгийн газрын дэмжлэгийг авч, Төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, инфляцыг тогтвортой бууруулах чиглэлээр бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.САНДАГ-ОЧИР РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ… 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙ… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 6-8 ХЭМ ХҮЙТЭН 17 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ ГРЭММИЙН 4 НОМИНАЦИД НЭР ДЭВШСЭНДЭЭ СЭТГЭЛ НЬ ХӨДӨЛЖ, НУ… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛ БҮРИЙН ЦААНА ИРГЭДИЙН ЦӨХӨРСӨН ИТГЭЛ БИЙ. ҮҮНИЙГ ШИЙ… Өчигдөр
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ АЖЛАА БҮРМӨСӨН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ҮҮ, ЭСВЭЛ ТҮР ЭЗГҮЙ ГЭЖ ҮЗЭХ… Өчигдөр
ТӨВ БАНКААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУ… Өчигдөр
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… Өчигдөр
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ Өчигдөр
ГАРДАН ТУЛААНЫ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЭВ 2026/11/16
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 5-7 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/16
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/15
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 2026/11/14
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 2026/11/14
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/14
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16