ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБАНЫХНЫ ЦАЛИНГ 20 ХУВИАР НЭМНЭ

Admin
38 минутын өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт 2027 оны улсын төсөв батлагдсан талаарх мэдээллийг өөрийн цахим хаягтаа оруулжээ. 

С.Бямбацогт "ИРГЭДИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛЖ, АМЬЖИРГААГ ДЭМЖИХ УЛСЫН ТӨСӨВ БАТЛАГДЛАА

ИРЭХ ОНД;

  • Иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хувь хүний орлогын албан татвар авахгүй.
  • Ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Тэтгэврийн шинэчлэл үргэлжилж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ.
  • Төрийн албан хаагчдын цалин өснө. 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ.
  • Эмийн үнийн дарамтыг бууруулна. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хариуцна.
  • 16 мянган иргэнийг орон сууцтай болоход дэмжинэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.
  • Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлнө. 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ. 338 км авто зам барьж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг 800 нэмэгдүүлнэ.
  • ЭКО ӨРХ-ийг дэмжинэ. Хашаандаа сайхан амьдрах, сэргээгдэх эрчим хүч ашиглах өрхүүдэд зориулсан 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй ногоон зээлийн эх үүсвэрийг төсөвт суулгалаа.

Эдгээр болон бусад арга хэмжээний үр шимийг давхардсан тоогоор 2 сая орчим иргэн, 220 мянга орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж шууд хүртэхээр байна.

Мэдээж шийдэх асуудал, засах, хийх ажил их бий. Гэхдээ эх оронд маань болж бүтэж байгаа, урагшилж байгаа сайн зүйл ч цөөнгүй байна.

Одоо Засгийн газар батлагдсан төсвийг үр дүнтэй хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн бодит орлогыг хамгаалахад онцгой анхаарч ажиллах ёстой." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 38 минутын өмнө
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 3 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 18 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 19 цагийн өмнө
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… Өчигдөр
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО Өчигдөр
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ Өчигдөр
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2026/11/11
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 2026/11/11
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 2026/11/09
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01